
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны нутаг дэвсгэрт буудуулж унасан F-15E сөнөөгч онгоцны нисгэгчийг аврах тухай мэдээллийг анх нийтэлсэн сэтгүүлчийг эх сурвалжаа илчлэхгүй бол шоронд хорино гэж сүрдүүлэв.
Буудуулж унасан F-15E сөнөөгч онгоцны хоёр нисгэгч үсэрч амжсан бөгөөд хоорондоо 20-30 км зайтай газардсан байна. Эрэн хайх ажиллагаа 4-р сарын 3-нд эхэлж, нисгэгчийн нэгийг нь хурдан олжээ. 4-р сарын 5-ны шөнө хоёр дахь нисгэгчийг аварсныг Трамп зарласан юм.
Энэхүү олон нийтэд ил болсон мэдээлэл нь дайсны нутаг дэстгэрт байгаа цэргийг аврах ажиллагааг хүндрүүлсэн. Материалыг бичсэн хүн эх сурвалжаа хэлэхгүй бол шоронд орно" гэж Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Түүний хэлснээр, холбогдох байгууллагууд эх сурвалжийг тодруулахаар идэвхтэй ажиллаж аж.
Харин Ираны тал F-15E сөнөөгч онгоцны хоёр дахь нисгэгчийг аврах АНУ-ын ажиллагаа "бүтэлгүйтсэн" бөгөөд хоёр Black Hawk нисдэг тэрэг болон нэг C-130 дэмжигч онгоцыг буудаж унагасан гэж мэдэгдсэн юм.