ТББХ хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүний санаачлан өргөн бариад буй УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Эрх баригчдын өс хонзон “Эхнэрийн урхи” цаашаа л юм болж байна. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам УИХ-ын дарга нам бус байя гэдэг л зарчим, шаардлага тавьсан. Намчин хүнээр төрийг хүчээр, уураар, өс хонзонгоор удирдахгүй" гэв.