УИХ-ын Ёс зүйн дэд хорооны өнөөдрийн хурлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гаргасан ёс зүйн зөрчилтэй холбоотойгоор иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшилжээ. Уг асуудлын талаар УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн хэвлэлд мэдээлэл өглөө. Тэрбээр, "УИХ-ын Ёс зүйн дэд хороо нь УИХ-ын гишүүдийн сахилга, ёс зүйтэй холбоотой өргөдөл гомдол ирсэн тохиолдолд хянах, шалгах ажлыг хариуцдаг. Энэ хүрээнд М.Нарантуяа-Нара гишүүнд өөртэй нь холбоотой 48 өргөдөл ирснийг өөрт нь танилцуулсан. Эрх тэгш байх нь бидний үүрэг. Ёс зүйн дүрэмд ёс зүйн хороо нь иргэд болон УИХ-ын гишүүдээс өргөдөл ирсэн тохиолдолд тухайн асуудлыг хянах шалгадаг. Харин өөрсдөө дур мэдэн хянах, шалгах үүрэг байхгүй" гэх мэдээллийг өгөв.