Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Английн иргэдтэй нууцлалын гэрээ байгуулсан албан тушаалтнуудыг шалгаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Баян­хонгор аймагт ажиллах үеэрээ нэгэн ноцтой мэ­дээл­лийг ил болгов. Анг­­ лийн шүүхээс түүнд “Нууцла­лын гэ­рээ­гээ зөрчлөө, шүүхээр оруулна” гэсэн агуулга бү­хий сануулга ирсэн гэнэ. Ямар учиртай нуу­цын гэ­рээ, хэн, хэзээ байгуулсан гэд­гийг шал­гаад үз­тэл Л.Оюун-Эрдэнийн Зас­гийн газартай хамааралтай байсан аж.
2026-02-02

С.Дашдэмэдийн дотоод оршихуйг “Миний зургууд”-аас хараарай

Монголын уран зургийн галерейн их танхимд уран бүтээлч С.Дашдэмэд “Миний зургууд” бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 28-нд нээж, анх удаа олны хүртээл болголоо.
2026-01-31

“Монголын гал тогооноос дэлхийн тавцанд” нийтлэлд “Lhamour” брэндийг онцлов

НҮБ-ийн 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод бодит хувь нэмэр оруулж буй олон улсын компаниуд дунд Монголын “Lhamour” брэндийг онцолсныг үүсгэн байгуулагч Д.Хулан нь дурдлаа. Мөн Австралид үйл ажиллагаа явуулдаг их сургуулиас тус брэндийн талаарх мэдээллийг номонд багтааж, сайн жишиг, загвар үйлдвэр хэмээн оюутнуудад танилцуулах болсон талаар Д.Хулан цахим хуудастаа өчигдөр тэмдэглэв.
2026-01-31

“Сүүлчийн нүүдэлчид”-ийн өчил

Нүүдэлчдийн ондоошил, амьдралын философи, соёл уламжлал, сэтгэлгээний онцлог, баялаг өвийг бодит түүх, баримтад түшиглэн баринтагласан “Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо.
2026-01-30

Хэвийн боов, еэвэнгийн экспорт идэвхжиж байна

Хэвийн боов, еэвэнгийн экспортын статистик мэдээг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа. Тодруулбал, 2024 онд Швед, Швейцар, БНСУ руу нийт 1975 кг хэвийн боов нийлүүлсэн бол сүүлийн гурван жил АНУ руу тогтмол экспортлох болсон аж. Харин өнгөрсөн онд Швед рүү 469.2 кг еэвэн экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Монгол Улсын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болох цагаан идээ, хэвийн боов, еэвэнгийн экспорт сүүлийн жилүүдэд идэвхжиж буй гэнэ. АНУ руу л гэхэд 2025 онд 6490 кг хэвийн боов нийлүүлсэн нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин өссөн дүн аж.
2026-01-30

Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход саналаа өгөөрэй

Улсын Их Хурлын даргын 2026 оны 29 дүгээр захирамжаар Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХын гишүүн Л.Соронзонболд, дэд ахлагчаар Б.Жаргалан гишүүн ажиллаж байгаа бөгөөд татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулгыг иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд өчигдрөөс эхлүүлээд байна.
2026-01-30

“Дакар ралли”-д оролцох тамирчдад хойшид дэмжлэг үзүүлдэг болох нь

“Ралли Рейд”-ийн ДАШТ-ий 2026 оны цувралын эхний тэмцээн болох алдарт “Дакар ралли”-гийн 48 дахь уралдаан Саудын Арабын элсэн цөлд энэ сарын 3-17-нд болж өндөрлөсөн. Тус тэмцээнд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, ОУХМ Э.Халиунболд хурд сорьж, 13 дахь гарааны нийлбэр дүнгээр нийт тамирчдаас XVI байрт, “Ралли2” ангилалд VI байрт шалгарснаар Ази тивдээ төдийгүй улсдаа анх удаа шинэ хуудас нээж, түүхэн амжилт гаргасан.
2026-01-30

Виртуал хөрөнгийн зах зээл дэх хууль бус мөнгөний хэмжээ 82 тэрбум ам.долларт хүрчээ

Криптовалют ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх нь ихэсжээ. Тодруулбал, өнгөрсөн жил дэлхийн виртуал хөрөнгийн зах зээл дэх хууль бус мөнгөний хэмжээ 82 тэрбум ам.долларт хүрсэн нь 2020 оныхтой харьцуулахад даруй найм дахин өссөн үзүүлэлт болсон аж. Үүнд хятад хэлээрх үйл ажиллагаа явуулдаг бүлэглэлүүдийн идэвхжил голлон нөлөөлснийг мэргэжилтнүүд онцолсон юм. АНУ-д төвтэй, блокчэйн судалгааны “Chainalysis” компанийн тайланд дурдсанаар цар тахлын үеэс эхлэн эрчээ авсан тус сүлжээнүүд өдөрт дунджаар 40 сая ам.долларын крипто гүйлгээ хийдэг гэнэ.
2026-01-30

Нийслэлийн 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулжээ

Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан
2026-01-30

“Бэлтэсмөрөн”-гийнхний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа

Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэм­­­жээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид хэлэлцэх, эсэхээ өчигдөр шийдвэрлэлээ.
2026-01-30

Гарал үүсэл тодорхойгүй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундааг устгалд оруулжээ

Улсын хэмжээнд 2025 онд Цагдаагийн байгууллага, Татварын албаны эрх бүхий алба хаагчид хамтарч нийт 9.626 аж ахуйн нэгж, 15.224 иргэнийг шалгаж, нийт 11 гэмт хэрэг, 424 зөрчил илрүүлсэн байна.
2026-01-30

Цахим болон хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 55 хувь болгов

Санхүүгийн зохицуулах хорооны хур­­лаар хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргажээ.
2026-01-30

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 1.3 их наяд төгрөгийн зээл олгожээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох “Грийн групп”-д өчигдөр ажилласан байна. Тус группийнхэн бага хүүтэй, урт хугацааны зээл авч, “Талын Монгол” гоймонгийн экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулсан аж.
2026-01-30

Ард түмнийг МАН-аас “чөлөөлөх” акц өрнүүлнэ гэв

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Л.Батпүрэв, УИХ-ын гишүүн Г.Очирбат нар өчигдөр “4-11” мэдээллээ хийв. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг тус намаас санаачлан, иргэд, бизнес эрхлэгчдээс санал авч буй.
2026-01-30

“Засвар” хийх намуудад Дээд шүүхээс 60 хоногийн хугацаа өгчээ

Улс төрийн намын тухай хуульд үндсэн дүрэм, хөтөлбөр, до­тоод зохион байгуулалтыг нийцүүлэх намуудын өргөдлийг ар­ван­­ хоёрдугаар сарын 31 хүртэл Дээд шүүх хүлээн авсан билээ. Эл ху­­ га­цаанд 29 нам өргөдлөө ирүүлснээс одоогоор МАН, АН, МҮАН, ИОНН, Их эв, ИХ, Миний Монгол, Сайн ардчилсан иргэ­дийн нэгдсэн, Гэр хороолол хөгжлийн гэсэн есөн намын дүрмийг бүрт­гээд буй юм.
2026-01-30

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татвартай холбоотой ажлын хэсэг байгуулав

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-т албан татвар ногдуулах орлогыг жагсаасан байдаг. Үүнд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө багтдаг тул иргэд орон сууцаа зарж борлуулах үед ул­сад хоёр хувийн татвар төлөх болдог. Улс байр авахад нь нэг ч төг­рө­гөөр туслаагүй атлаа ийм татвар авдаг нь шударга бус санагддаг. Тий­мээс уг татварыг хүчингүй болгох нийтийн өргөдлийг хуульч Ц.Бат­хүү санаачилж, 100мянган иргэн дэмжсэн юм.
2026-01-30

Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна

Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг амьтны амьдрах орчинг сайжруулах, хамгаалах, тоо толгойг хамгаалах идэш тэжээлийн хомсдлоос сэргийлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авах цэгийг хөхтөн амьтны тархац судалгааг үндэслэн тогтоосон.
2026-01-30

“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
2026-01-29