Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын тойргоос урагшаа, Сүнжин гранд зочид буудлын даланг даган Нарны замтай холбогдох хоёр км урт авто зам барина. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.
2026-05-04
Д.Ихбаярыг нийслэлийн ИТХ-ын даргаар сонголоо
МАН-ын Удирдах зөвлөл баасан гарагт “нууцаар” хуралдаж, нийслэлийн ИТХ-ын даргад төлөөлөгч Д.Ихбаярыг нэр дэвшүүлэхээр дэмжжээ. Уг нь үүнээс өмнө дэмжсэнгүй гэсэн мэдээлэл гарсан юм.
2026-05-04
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай орох трасс нь Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрөх юм. Энэ нь зөвхөн тээврийн шинэ шугам болохоос гадна хот байгуулалтын цогц хөгжлийг дэмжих ач холбогдолтой.
2026-04-17
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо.
2026-04-13
Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
Авто замын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт цэвэрлэгээний ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, СХД-ийн 8, 9, 18 дугаар хороо, Баянхошуу дэд төв, Жанцан болон Хайгуулчдын гудамжны борооны усны шугамын цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ. Цэвэрлэгээний ажлын хүрээнд шугам хоолойд хуримтлагдсан лаг, хог хаягдлыг бүрэн зайлуулж, ус нэвтрүүлэх чадварыг сайжрууллаа.
2026-04-07