Номын өдрөөр номын сангууд эзгүй
Ханс Кристиан Андерсены мэндэлсэн дөрөвдүгээр сарын 2-ныг “Дэлхийн хүүхдийн номын өдөр” болгон жил бүр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Хүүхдийг багаас нь “номд хорхойтой” нэгэн болгож өсгөн хүмүүжүүлэх үүднээс энэ өдөр дэлхий даяар төрөл бүрийн номын үзэсгэлэн, хямдралтай худалдаа, жүжигчилсэн тоглолт, уншигч-зохиолчийн уулзалт, уншлагын арга хэмжээ зохион байгуулдаг бол манайд тэгсэнгүй.
2025-04-03
Өндөр барилгын аюулгүй байдалд хэн ч баталгаа өгч чадахгүй нь
Шил, толь болсон өнгө үзэмж сайтай, өндөр барилгад амьдрахад хэдий сайхан ч аюулгүй байдлыг хангасан, эсэх нь эргэлзээтэй. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг шиг газар дайвалзахын төдийд нураад уначихвал яах билээ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд газар хөдлөлт, гал түймэр, гамшиг, аюул осол нэмэгдэж, гэмгүй иргэд хэдэн мянгаараа эндэн, маш их хэмжээний хор хохирол учрах боллоо. Монгол Улсад ч ийм аюул нүүрлэхгүй гэх баталгаа үгүй. Ялангуяа газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог манай хотод шинээр барьж, ашиглалтад оруулсан барилга, байгууламжууд хэр найдвартай вэ. Өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй өндөр барилгууд зохих норм, стандартын дагуу баригдаж байна уу.
2025-04-03
Улаанбурхан өвчнөөр 253 хүн өвджээ
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 253 тохиолдол байна. Уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 116, гэрээр 18, эдгэрсэн 119, сэжигтэй тохиолдол нь 100, Хавьтал 7220 байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.
2025-04-03
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуурын хотгор, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.
2025-04-03
Уншигчийн эрхээ “И-Монголиа”-гаас аваарай
Улаанбаатар хотын нийтийн төв буюу Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан шинэ үйлч¬ лүүлэгчдээ “И-Монголиа” цахим системээр бүртгэж эхэлжээ. Тус номын санд бүртгэл үүсгэж, уншигчийн карт нээлгэх бол заавал биеч¬ лэн очих шаардлагагүй, гар утас, компьютер ашиглан цахимаар эрх авах боломж бүрдсэн байна. “И-Монголиа”-гаас ийм үйлчилгээ авахын тулд 16-55 насныхан 5000, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 2000 төгрөгийн хураамж төлөх ёстой аж. Д.Нацагдоржийн номын санг өргөтгөн шинэчлэх ажил эхлээд удаагүй байна. Энэ нь номын сангийн үйл ажиллагаанд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй, хуучин хуваарь, хү¬ чин чадлаараа ажиллаж байгааг мэдээллийн ажилтан нь хэллээ. Цахим шинэчлэл, бүртгэлтэй холбоотойгоор түр хугацаанд зогсоогоод байсан гэрээр ном олгох үйлчилгээгээ ч саяхнаас сэргээснийг онцлов.
2025-04-02
П.Наранбаяр: Боловсролыг дэмжих хүрээнд зургаан шинэчлэлийг хийнэ
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас 2026 оныг боловсролыг дэмжих жил болгох шийдвэр гарсан талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээллээ. Тэрбээр, "Боловсролын салбар бол салбар дундын шинжтэйгээрээ онцлог. Боловсролоос бүх зүйл хамаарч байдаг. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар манай улс боловсролын салбартаа хөрөнгө оруулалт хийж чадвал манай эдийн засгийн өсөлт жилдээ 30 хувь хүрэх боломжтой. 2026 онд боловсролын багц хуулийг хэрэгжүүлж, амилуулахаар төлөвлөж байна . Өнөөдөр тулгамдаад байгаа боловсролын тэгш хүртээмж, хүүхдийн сурах таатай орчныг бүрдүүлнэ.
2025-04-02