Хятадын Хунань мужийн салютын үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 21 хүн амиа алдаж, 61 хүн гэмтэл авсан тухай Хятадын төв телевиз мэдээлэв.
Дэлбэрэлтийн долгион 300-400 метрийн радиуст байрлах барилгуудыг гэмтээжээ. Онцгой байдлын алба, гал унтраах, аврах ангиуд хэргийн газарт ажилласаар байна.
Дэлбэрэлт тавдугаар сарын 4-ний 16:43 цагт болжээ.
Тус үйлдвээрийн талбайд байдаг дарь агуулсан хоёр агуулах аюулучруулар өндөр эрсдэлтэй байгаа тул мэргэжилтнүүд үйлдвэрийн эргэн тойронд гурван километрийн хяналтын бүсийг тогтоожээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин уг хэрэгтэй холбогдуулан улс даяарх үйлдвэрлэлийн байгууламжуудад аюулгүй байдлын арга хэмжээг сайжруулахыг тушаажээ.