Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр өглөөхуралдаж, УИХ дахь бүлгийн даргаар хэнийг сонгох талаараахэлэлцсэн байна. АН-ын дарга О.Цогтгэрэл бүлгийн даргын “давхар дээл”-ээ тайлж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд тодорхой хугацаа өнгөрч буй. Улс төрийн зөвлөлийнхөөдараа АН-ын бүлэг хуралдсан юм. Тус намын дүрмийн дагуу УИХ-ын гишүүд нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй аж. Улмаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын хооронд өрсөлдөөн өрнөхөөр байв. Бүлгийн гишүүдийн олонх нь Х.Тэмүүжинг дэмжиж гарын үсгээ зурсан гэж байсан юм. УИХ-д 42 гишүүнтэй намын бүлгийг парламентад олон сонгогдсон, туршлагатай хүн даргалах нь зөв гэж тэд үзжээ. Ө.Шижир гишүүн бүлгийн эв нэгдлийн төлөөнэрээ татахыг Б.Түвшинд зөвлөсөн гэсэн ч өнөөх нь “Хэн ч надаас нэрээ татахыг шаардаагүй. Би бүлгийн даргад өрсөлдөнө” гэлээ.
С.Уул