Лондон хотын “Sotheby’s” дуудлага худалдааны төвөөс зохион байгуулсан арилжаагаар XVII зууны үеийн одон орны ховор нандин багаж (astrolabe)-ыг хоёр сая фунт стерлинг буюу 2.75 сая ам.доллароор заржээ. Энэ нь Исламын ертөнцийн шинжлэх ухааны олдворуудаас хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол болж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэв.
Чингис хааны удам, Бабур хааны үндэслэсэн Их Могол улсын үед бүтээгдсэн энэхүү багажийг эрдэмтэд “Дундад зууны үеийн зөөврийн компьютер” хэмээн тодорхойлдог. Өмнө нь хэзээ ч нийтэд дэлгэж байгаагүй энэхүү үзмэр Энэтхэгийн түүхэн дэх хамгийн алдартай бөгөөд нөлөө бүхий хаан Жайпурын махаража II Савай Ман Сингхийн хувийн цуглуулгад хадгалагдаж байжээ. Хожим нь түүний гэргий Махарани Гаятри Девид өвлөгдөн үлдсэн бөгөөд улмаар хувийн цуглуулагчдын гар дамжсаар өнөөг хүрсэн байна.
Лахорын алдарт сургуулийн мастеруудын урласан энэхүү төхөөрөмж нь ижил төрлийн олдворуудаас хамгийн том нь бөгөөд 30 см диаметртэй, найман кг жинтэй аж. Мэргэжилтнүүд уг багажийг ажиллагааны хувьд орчин үеийн ухаалаг гар утастай зүйрлэж байна. Учир нь уг төхөөрөмжид 94 хотын газар зүйн координат болон 38 байршлыг маш өндөр нарийвчлалтай сийлжээ.
Э.СҮЙЛЭН