Монголын сагсан бөмбөгийн холбоо одоогоор олон улсын зэрэгтэй хоёршүүгчтэй. Нэгнь Ө.Мөнхчулуун, нөгөө нь Б.Бурмаа. Тэд FIBA 3x3 олон улсын шүүгчийн сургалтад хамрагдаж, шалгалтыгнь амжилттайөгч тэнцсэнээрэрхавч, олон улсын болон тив, дэлхийн тэмцээн шүүх болсон билээ. Б.Бурмаа өмнөд хөршид 2023 онд зохион байгуулсан “Ханжоу-2022” Азийн наадамд эх орноо төлөөлж, 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийн тэмцээнийгдэнсэлсэн нэгэн. Монголчууд өмнө ньолон улсын шүүгчгүй, тиймээс шүүгчээбэлдье гэсэн зорилго тавьж, бодитажил болгон хэрэгжүүлснийг тэрбээр тус наадамд ажиллахдаа харуулсан юм. Б.Бурмаатус наадмын дараа БНХАУ-д болсон Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тоглолтыг мөн “дэнсэлж” байв.
-Хоёулаа ярилцлагаа таны олон улсын шүүгчийн шалгаруулалтад тэнцэж, эрхээгарданавч байхүеийн тань сэтгэгдлээс эхэлье. Тэр үед ямар бодол төрсөн бэ?
-Би 2022 оны сүүлчээр шүүгч болоод удаагүй байхдаа олон улсын шүүгчийн сургалтад хамрагдахаар Малайз улсыг зорьсон. Тэнд сургалтад сууж, шалгалт өгөөд ирснээс хойш бараг сарын дараа хариу нь ирсэнюм. Тухайн үед тэнцсэн болов уу, яасан бол гэж түгшиж, бас догдолж нэг сар хүлээнэ гэдэг надад маш урт хугацаа шиг санагдаж билээ. Тэнцсэн хариугаа хараад өөрийн эрхгүй баярласан. Олон улсын шүүгчийн лицензээ аваад өөртөө ч итгээгүй. Нэг хэсэгтээ л энэ зүүд үү, бодит байдал уу гэж балмагдаж, хойшид сайн шүүгч болж чадах болов уу гэсэн айдас төрж байсан нь сэтгэлд тод үлджээ.
-Монголд сагсан бөмбөгийн тэмцээн дэнсэлдэг улсын шүүгч цөөнгүй бий. Тэднээс олон улсын шүүгч гэж зарлуулаад ямар тоглолт шүүхээр талбайд анхгарч байв?
-Олон улсын шүүгч гэж өөрийнхөө нэрийн өмнө аавынхаа нэрийг зарлуулж зогсохдоо маш их бахархдаг ч өндөр үүрэг, хариуцлага дагаад ирж байгааг мэдэрдэг. Миний хувьд залуу, шинэ шүүгч болохоор алдаа дутагдал багагүй гаргана. Гадаадын шүүгчдийг бодвол манай шүүгч нар насны хувьд хамаагүй залуу байдаг. Үүнийг өөрийгөө хөгжүүлэхэд суралцах хугацаа, ур чадвараа сайжруулах боломж, давуу тал гэж харж байгаа. Сагсан бөмбөгийн тэмцээн эхлэхийн өмнө сэтгэл зүйгээ тайван байлгаж, тоглолт бүрийг сайн шүүхийг хичээдэг.
-Та “Ханжоу-2022” Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн тоглолтыг дэнсэлсэн санагдана. Дөрвөн жилд нэг болдог томоохон наадамд тивийн шилдэг багуудын тоглолтыг шүүнэ гэдэг танд өндөр үүрэг хариуцлагыг мэдрүүлсэн болов уу?
-Миний хувьд дотоодын томоохон тэмцээнүүдэд ч ажиллаж үзээгүй шахамбайхдаа олон улсын тэмцээн, тэр дундаа “Ханжоу-2022” Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн тоглолтыг дэнслэх томилгоо авсан. Тэмцээн эхлэхээс өндөрлөх хүртэл бүх тоглолтод сандарч байсан ч хамт ажилласан туршлагатай шүүгчдийн зөвлөгөө маш их тус болсон шүү. Азийн наадамд эх орноо төлөөлж, ажиллана гэдэг өндөр хариуцлага ч Монгол хүн ингэж ажиллаж болдог юм байна гэсэн итгэл төрсөн. Түүнээс хойш надад олон хүн “Яаж олон улсын шүүгч болох вэ. Ямар шалгууртай байдаг юм бэ. Би шүүгч болмоор байна. Та туслаач” гэж хандсан.
-Тэр үед ямар орны багуудын тоглолтыг дэнсэлсэн бэ. Тэднээс хамгийн сонирхолтой, гал гарсан тоглолтыг аль улсын шигшээ өрнүүлэв?
-Эмэгтэйчүүдийн багийн хүрэл медалийн төлөөх тоглолтыг дэнсэлсэн. Тухайн үед амаргүй санагдсан ч маш их урам зориг авсан. Мэддэгийн хэрээр мэдэхгүй гэдэг үг байдаг даа. Азийн наадмаас эх орондоо хөл тавихдаа суралцах тусам дахиад сурах зүйл их байгааг ойлгосон. Тиймээс өмнөхөөсөө илүү хичээж, суралцана гэсэн бодол Ханжоу хотоос тээнирж байлаа.
-Багийн спортын тамирчдын хувь заяа, карьер, амжилт, шүүгчийн шүүлтээс шалтгаалдаг тал бий. Тэмцээний үед баримталдаг гол зарчим юу вэ?
-Анх “Sprite” лиг гэж болдог байхад шүүгчийн ажлын гараагаа эхлүүлсэн. Тоглолт бүрийг үнэн, шударга дэнсэлж, аль нэг багийн талд давуу, эсвэл сул тал үүсгэхгүй ажиллах нь шүүгчдийн хамгийн том зарчим байдаг юм.
-Үзэгчдээс шүүмжлэл, магтаал сонсоод өөртөө ямар дүгнэлт хийдэг бол?
-Шүүгчээр ажиллах мэдээж хэцүү. Миний хувьд эхэндээ загнуулж, үзэгчдийн таагүй харцтай тулгарсан удаа ч олон. Шинэ шүүгч тул тэмцээний үед зарим зүйлийг анзааралгүй өнгөрөөдөг тохиолдол бий. Тийм үед зэмлүүлээд уйлсан удаа цөөнгүй. Бүгдийг нарийн харна гэдэг бараг боломжгүй. Гэхдээ шүүгчийн хувьд энэ бол маш чухал ажил. Сайтар хараагүйгээс үүдэж, тухайн багт давуу тал олгох, эсрэг баг нь анзаараагүй алдаанаас болж хожигдох нь шударга бус. Тиймээс шүүгчийг ажилдаа хариуцлагатай, чин сэтгэлээсээ ханддаг байх ёстойг спортын талбар шаарддаг. Надад ч гэсэн олноос шүүмжлэл, магтаал аль аль нь ирдэг. Сагсан бөмбөгийн гэлтгүй спортын бусад төрлийн шүүгчид ч гэсэн ийм замыг туулаад гардаг гэж бодож байна. Хамгийн гол нь тэр болгонд хазайхгүй байх нь л чухал. Бүхнийг алдаагүй дэнсэлдэг мундаг шүүгч эхэндээ байдаггүй шүү дээ. Ирсэн амжилт бүрийн ард туршлага алдаа, алдаанаасаа суралцах, шантрахгүй байх гэдэг зүйл дагалддаг болохоор өөртэйгөө илүү ажиллах нь чухал гэж боддог доо.
-Спорт бүр өөрийн гэсэн онцлогтой. Тэр дундаа сагсан бөмбөг хүүхэд, залуусын хамгийн дуртай төрөл. Таны сонирхлыг юугаараа хамгийн их татсан бэ?
-Багадаа олон зүйл сонирхож, бүгдийг нь хийж үзэх гэж тэмүүлдэг байлаа. Тэр дундаас зарим нь мартагдаж орхигдсон бол сагсан бөмбөг миний хамгийн дуртай спорт болж үлдсэн. Тиймдээ ч би энэ спортод үнэнч үлдэж, шүүгчээр ажиллах боломжийг сонгосон. Манайхан миний ажлыг эхэндээ дэмждэггүй байв. Надад “Чи хичээлээ сайн хий. Мэргэжил, боловсрол эзэмшиж, сайн ажилтай болох ёстой” гэдэг байв. Би оюутан байхдаа өглөө хичээлдээ явж, өдөр нь сагсан бөмбөгийн бэлтгэлээ хийж, их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан тэмцээнд оролцох гээд гэртээ бараг үзэгддэггүй байсанюм. Гэрийнхэн эхэндээ “Сагсан бөмбөгөө боль” гэж шаарддаг байсан бол сүүлдээ ойлгодог болсон. Аав, ээж минь одоо миний гаргасан шийдвэрийг сайн хүлээж авдаг. Надад итгэдэг болохоор тэр байх. Энэ ташрамд, сагсан бөмбөгтэй нөхөрлөсөн цагаас минь миний бат найдвартай ар талд болж ирсэн аав, ээждээ баярласнааилэрхийлье.
-Тэмцээний талбараас дасгалжуулагч, шүүгчийн ажлаа эхлүүлсэн олон тоглогч бий. Та ч бас тэдний нэг. Ерөнхийболовсролынболон их, дээд сургуулийнхаа шигшээ багт тоглож байсан он жилүүд танд ямар дурсамж үлдээсэн бол?
-Хааяа хүүхэд нас, оюутан байх үеийнхээ дурсамжаар эргээд аялахыг хүсдэг. 10 жилийн сурагч нас, оюутан цагийн он жилүүд хамгийн сайхан санагддаг. Одоо байгаа би, хийж буй ажил, мэргэжил гээд бүх зүйлийн минь эхлэл тэр үеэс улбаатай. Би өнгөрсөн дурсамж, одоогийн бүх зүйлдээ талархдаг.
-Оюутны он жилүүдэд хичээлдээ явах, бэлтгэл хийх, тэмцээнд оролцохгээд бүхнийг төлөвлөж, амжуулах эхэндээ амаргүй санагдсан уу?
-Бүх зүйлээ амжуулаад орой гэртээ ирэхэд гоё санагддаг сан. Завгүй, ядарсан гэхээсээ илүү өдрийг үр дүнтэй өнгөрүүлж, дараа нь хийсэн, бүтээсэн зүйлээ харахад сайхан санагддаг байлаа.
-Та МУИС-ийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн юм билээ. Шүүгчид хэлний өндөр мэдлэгтэй байхыг орчин нь шаарддаг. Олон улс, Азийн наадам, тивийн тэмцээн шүүхэд танд бусад орны шүүгчидтэй ойлголцоход амар байсан уу?
-Миний хувьд хэдийгээр эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаагүй ч сурсан зүйл гэдэг хаана ч, хэзээ ч хэрэг болдгийг ойлгосон. Тиймээс өөртөө хэрэгтэй байдлаар ашиглаад явж буй тул сэтгэл хангалуун байдаг.
-Шүүгчид спортын орчны хөгжил, шинэлэг зүйлээс хоцрохгүйн тулд байнга судалж, суралцаж, тамирчдад тэмцээний дүрэм, заалтын талаар цаг алдалгүй мэдээлж байдаг. Таны сонирхож судалсан зүйл юу вэ?
-Цаасан дээр бичигдсэн дүрэм журмыг унших нэг хэрэг, харин тэр дүрмийг бодитоор хэрэгжүүлэх хэцүү. Энэ утгаар яривал хүнд даалгавар. Уншиж судлахаас гадна туршлагатай шүүгч нарын дэнсэлж байгаа тоглолтуудыг үзэж, дүрмийг хэрхэн бодит болгон хэрэгжүүлж байгааг харж суралцах дуртай.
-Шүүгчээр ажиллахад чинь танд хэрэг болох зүйлүүдийг зөвлөн, бас халширч шантрах үед тань урам өгч хурцалдаг хүн хэн бэ?
-Тоглолтын янз бүрийн нөхцөл байдал, case (тохиолдол) дээр бусад шүүгч нартайгаа ярилцаж, зөвлөлдөн, санал бодлыг нь сонсоно. Энэ нь ч үр дүнтэй гэж боддог. Харин шантарсанүедээ өөртэйгөө ярилцдаг. Тийм үед юунд, яагаад алдав, одоо яах вэ гэдэг талаас нь илүү боддог. Юмны учир шалтгаан, гаргалгааг нь олсон байхад асуудал тийм ч хүнд санагддаггүй.
-Шүүгч болоодэхний жилүүдэд Монголынхоо шүүгчдээс хэнийхнь ур чадвар, туршлагаар бахархаж байв?
-Хүн бүрд давуу болон сул тал бий. Чадварлаг шүүгчдийгхараад туршлагаас нь суралцах, бас сул талыг нь ч харж, ингэж болохгүй нь гэдэг сургамж авдаг. Тиймээс сагсан бөмбөгийн спортын эргэн тойрон дахь бүх зүйлээс суралцаад явж байна.
-Олон улсын шүүгчид нэгэндээмэдээллээбайнга хуваалцдаг юм билээ. Та ойрын үед дотоодын болон аль орны шүүгчтэй ямар сэдвээр яриа өрнүүлэв?
-Шүүгчийн ажлын нэг чухал зүйл бол багийн ажиллагаа байдаг. Хамт шүүж байгаа хамтрагчдаа итгэх, хүндлэх, мөн туршлагатай шүүгч нараасаа зөвлөгөө авч ярилцах нь энгийн бөгөөд наад захын зүйл. Тэр ч утгаараа шүүгч нар их нээлттэй, нөхөрсөг, туршлагаасаа харамгүй хуваалцаж зөвлөдөг нь надад сайхан санагддаг.
-Тэмцээний талбар таныг догдлуулж, бас хариуцлагатай байхыг сануулдаг байх. Ажлаасаа эрч хүч, урам зориг, аз жаргалыг хэр мэдэрдэг бол?
-Сагсан бөмбөг хурд, хүч, ур чадвар, авхаалж самбаа шаарддаг спорт. Үүний нэг хэсэг байна гэдэг би өөрөө ч мөн тийм мэдрэмжийг авна гэсэн үг. Тоглолт бүрийг алдаагүй шүүж, сэтгэл хангалуун өндөрлүүлнэ гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийн нэг. Шүүгчийн хувьд гадаад, дотоодын тэмцээнээс ажиглаж харсан зүйл цөөнгүй бий. Багийн спортод хувийн амжилтаас илүү багийн амжилт чухал байдаг. Энэ нь багаар ажиллах чадвар, бусдыг ойлгох, хүндлэх, хүлээн зөвшөөрөх гээд нийгмийн харилцааны чухал чадваруудыг хөгжүүлдэг гэж боддог.
-Сагсан бөмбөгөөр сонирхож хичээллэдэг хүүхэд, залууст та шүүгчийн хувьд хэрхэн зөвлөж, урам хайрлах вэ?
-Спортоор хичээллэх нь олон давуу талтай. Заавал амжилт гаргана гэхээс илүү эрүүл бие бялдар, амьдралын хэв маягийг бүтээх нь зөв юм. Энэ нь чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн чухал гэж боддог.