
АНУ-ын цэргийн хүчнийхэн Энэтхэгийн далайд Ираны газрын тос тэвээрлэж явсан усан онгоцуудыг хураан авч, газрын тосны ихэнхийг нь АНУ руу тээврэлэж байна.
Энэхүү далайн дээрэмчид шиг үйлдлээ АНУ-ын Ерөнхийлөнч Дональд Трамп өөрөө Вест Палм Бичид орон нутгийн Forum клубын гишүүдтэй уулзах үеэрээ мэдэгджээ.
"Тэдгээр газрын тосны ихэнхийг АНУ руу тээвэрлэж байна" гэж гэж тэрбээр Salem News-д өгсөн ярилцлагадаа хэлэв.
Өмнө нь Ираны тал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд илгээсэн мэдэгдэлдэ, Ираны хоёр худалдааны хөлөг онгоц болох Мажестик, Тифани хөлөг онгоцыг АНУ хураан авч, 3.8 сая баррель Ираны газрын тосыг хулгайлснаар төрийн дээрэм хийлээ гэжээ. Тегеран АНУ-ын уг үйлдлийг "НҮБ-ын дүрмийг ноцтой зөрчсөн" гэж үзэж, Аюулгүйн Зөвлөлөөс арга хэмжээ авахыг шаардаж байна.