Засгийн газрын 41 дүгээр тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, бэлтгэлд 18 нас хүрээгүй хүнээр морь унуулахыг хориглосон. Морин уралдааныг энэ сарын 1-нээс зөвшөөрч буйтай холбоотой уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар орон нутгийн удирдлагуудад чиглэл өгчээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Дүнжингаравын хурд” уралдаан тавдугаар сарын 1-нд эхэллээ. 2025 оны байдлаар 12 мянга орчим хүүхэд хурдан морь унаж уралдсан. Мориноос 343 хүүхэд унаж, 88 нь хөнгөн, тав нь хүнд бэртсэн гэсэн статистик бий. 2026 он гарснаас хойш хэд хэдэн хүүхэд мориноос унаж хүнд гэмтсэн байна. Мөн хоёр хүүхэд мориноос унаж, нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Морин уралдаан эхэлж буйтай холбоотой бүх аймаг, нийслэлийн Засаг даргад албан үүрэг явуулсан. Орон нутагт зам харгуйг засаж, мөс, цасыг арилган, хүүхдийн аюулгүй байдал, хамгааллалд анхаарах хэрэгтэй. Хуулиар найман нас хүрээгүй хүүхдийг морь унуулахыг хориглодог” гэв.
Мөн уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд орон нутгийн Засаг дарга, ИТХ-аас хүүхэд хамгааллын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, уралдааны зам, талбайг шалгах, хяналт тавьж, цаг агаарын нөхцөлийг харгалзан уралдааныг хойшлуулах, зайн хэмжээг богиносгох зэрэг хүүхдэд ээлтэй шийдвэр гаргах, уяач болон эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг хуулийн дагуу чангатгаж, бусдын хүүхдээр морь унуулахгүй байхыг уриалжээ.
Ч.Цэлмэг