Хойд Цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх илрүүлэв
Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Хойд Цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунхыг 74 жилийн дараа нээн илрүүлжээ. ШУА-ийн Археологийн хүрээлэн болон АНУ-ын Колорадогийн их сургуулийн хамтарсан “Алтайн археологи” төслийн судалгааны баг өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 10-ны хооронд тус агуйд малтлага, судалгааны ажил гүйцэтгэсэн байна.
23 цаг 41 мин
Явган зорчигчид зам тавьж өгөөгүй 7000 гаруй зөрчил бүртгэгджээ
Гарцаар гарч яваад автомашинд мөргүүлж, эндсэн тохиолдол байсхийгээд л гардаг. Явган зорчигч хамгийн “аюулгүй бүс” болох гарцан дээр гэмтэж, бэртэн, амиа алдах нь байж боломгүй. Харамсалтай нь, дүрэмгүй мэт аашилдаг жолооч нар, нөгөө талдаа иргэд гэрэл дохиогүй гарцаар гарахдаа ойртон ирж буй тээврийн хэрэгслийг тооцоолоогүйн энэ төрлийн осол буурахгүй байгааг цагдаагийнбайгууллагаас анхааруулав.
Өчигдөр 10 цаг 00 мин
“Аялал гэдэг үнэндээ аавыгаа санах л зам байж”
“Шүлэг ганцаардлаас төрөөд хамт олны дунд ордог. Гэвч тэрхүү хамт олон нь түүнийг бүр ч илүү ганцаардуулдаг. Шүлэг биднийг анагаадаг ч бид шүлгийг анагаадаггүй. Энэ утгаараа яруу найраг цагийн цагт цөөнхийн урлаг байсаар байх болно. Сувдгүй хоосон хясаа шиг шүлэг байлаа ч түүнд нууц бий. Уншигчийг өөрөө өөртөө юугаа ч юм илчлэхийг шаарддаг тийм нууц.
Уржигдар 18 цаг 00 мин
Дорноговийн Засаг даргыг хандив нэрээр мөнгө авсан хэмээн шалгаж байна
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу мөрдөн шалгаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор зарим цахим мэдээллийн хэрэгслээр “Авлигын асуудлаар баривчилжээ” хэмээн өчигдөр нийтэлсэн байв. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр О.Батжаргалыг хараахан баривчилж саатуулаагүй гэнэ.
Уржигдар 16 цаг 30 мин
Мастеруудын УАШТ-д түрүүлсэн багууд аваргын цом гардлаа
Волейболын ахмад мастеруудын УАШТ “V-court” болон “T-court” спорт зааланд зургаан өдөр үргэлж, аваргуудаа тодрууллаа. Эрэгтэйчүүдийн 35-42 насны ангилалд У.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай, Э.Мөнхсайхан ахлагчтай “Эрдэнэт” багийнхан аваргын төлөө Д.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай, Ц.Отгонзориг ахлагчтай “Quality”-гийн тоглогчдыг хожиж түрүүлээ.
Уржигдар 16 цаг 00 мин
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар Азийн тэмцээнд мөнгөн медаль хүртэв
Энэтхэгийн Дехрадун хотод зохион байгуулж буй “Азийн нээлттэй шорт трек, тэшүүрийн цом-2026” аварга шалгаруулах тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлагад Монголын 11 тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн долоон насны ангилалд 14 улсын 272 тамирчинтай өрсөлдөж байна.
Уржигдар 15 цаг 00 мин
БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт саарч, хэрэглээ, үйлдвэрлэлийн өсөлт сулрав
Хятадын эдийн засаг, жижиглэн худалдааны өсөлт энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн суларлаа. Тус улсын бодлого боловсруулагчид цаг агаарын эрс тэс үзэгдэл гаарч, дотоодын эрэлт тааруу байгаа нь үүнд голчлон нөлөөлсөн хэмээн тайлбарласан аж. Өнгөрсөн долоодугаар сард Хятадын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 4.5 хувиар өссөн ч нийт дүнгээр сүүлийн гурван сард анх удаагаа саарсан байна.
Уржигдар 14 цаг 30 мин
“Мета” компани 1.4 их наяд ам.доллароор торгуулж болзошгүй нь
“Мета” компани ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд “Фэйсбүүк”, “Инстаграм”-ын хяналтгүй хэрэглээг дэмжиж, залуу үеийнхнийг сэтгэл гутрал, амиа хорлоход хүргэсэн, хувийн мэдээллийг зохих зөвшөөрөлгүйгээр цуглуулсан гэх агуулгатай нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн мягмар гарагт эхэллээ.
Уржигдар 14 цаг 00 мин
АИ-92 бензин 42 вагон орж ирсэн гэв
Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар шатахууны шуурхай штабаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 47 вагон АИ-92, 282 вагон дизелийн түлш, 10 вагон онгоцны түлш замдаа явж байгаа гэв. Өчигдөр буюу наймдугаар сарын 20-21-ны хооронд Сүхбаатар өртөөгөөр нийт 138 вагон, 8,463 тонн газрын тосны бүтээгдэхүүн орж иржээ.
Уржигдар 13 цаг 58 мин
Цаг уурын чадавх бэхжүүлэх төслийг хэрэгжүүлнэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” сэдэвт салбар хоорондын хэлэлцүүлгийн үеэр Азийн хөгжлийн банк хөдөө аж ахуйн салбарт 1.9 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Энэ нь цаг уурын урьдчилан тооцоолох, мэдээлэх, сэрэмжлүүлэх чадавхыг сайжруулах замаар хөдөө аж ахуйн эрсдэлийг бууруулах зорилготой.
Уржигдар 13 цаг 30 мин
“Монголын ногоон санхүүгийн корпорац” байгууллаа
Манай улсын банк санхүүгийн салбарынхан олон улсын байгууллагуудтай хамтран Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд болж буй “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум”-ын үеэр ногоон санхүүгийн корпорац байгуулснаа зарлалаа. Тодруулбал, Хөгжлийн банк, “Хасбанк”, Зээлийн батлан даалтын сангийнхан Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, Уур амьсгалын ногоон сантай хамтран үүнийг байгуулжээ.
Уржигдар 13 цаг 00 мин
Харааны бэрхшээлтэй иргэд Т.Аубакир сайдыг огцруулахыг шаардлаа
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 106.2 мянган иргэн байгаагаас 11.1 мянга нь харааны бэрхшээлтэй аж. Тэд ГБХНХ-ын сайд Т.Аубакирыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхаж байна гэж үзэн, Тусгаар тогтнолын ордны гаднах талбайд өчигдөр тайван жагсаал зохион байгуулсан юм.
Уржигдар 12 цаг 30 мин
Он гарснаас хойш 30 194 эх амаржсан бол 10 мянга гаруй хүн нас баржээ
194 эмэгтэй амаржиж, 30 471 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс төрөлт 3.9 хувиар буурч, 2020 оныхоос 14 147-гоор цөөрсөн үзүүлэлт юм. Мөн эхийн эндэгдлийн зургаа, нялхсын 827 тохиолдол бүртгэгдэж, тав хүртэлх насны 463 хүүхэд нас барсныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикт тэмдэглэжээ.
Уржигдар 12 цаг 00 мин
Шороон шуурганаас үүдэлтэй хохирол эрс нэмэгдэв
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2025-2034 оныг “Элсэн болон шороон шуургатай тэмцэх 10 жил” болгон зарлаад буй. Үүний хүрээнд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэмжлэгтэйгээр Монгол, Хятад, Япон, БНСУ дөрвөн талт хамтын ажиллагааг эхлүүллээ.
Уржигдар 11 цаг 30 мин
Төсвийн зардлыг 1.4 их наядаар хэмнэж, үнийн өсөлтийн эсрэг зарцуулна
Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг өчигдөр УИХ-д өргөн барилаа. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан, Тэргүүн шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар мэдээлэл хийв. Дэлхийн геополитикийн байдал, дайн, зөрчилдөөний нөлөө манай улсад ч мөн тусаж, шатахуунаас эхлээд хомсдол үүсэж, инфляц, үнийн өсөлт эрчимжиж буй.
Уржигдар 10 цаг 00 мин