Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Мөсөнд авиралтын спортыг дэлхийн тавцанд гаргасан гэр бүл

Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Сутайн бор” клубийн дасгалжуулагч Х.Нямдоог спортын хүрээллийнхэн мэднэ. Сутай хайр­­хны оройд хийморио сэргээн, сумынхаа баг, тамирчдыг дасгалжуулж, тэмцээнд сойдог тэр­­­бээр хүү Н.Хэрлэн, охин Н.Сэлэнгэ нарыгаа мөсөнд авиралтын спортод мэргэжлийн тамирчнаар бэлтгэсэн.
2025-12-02

Б.Нарантуяа мөнгө, Г.Ган-Орхон хүрэл медаль гардлаа

Египет улсын Шарм Эль-Шейх хотод зохион байгуулсан хейбол биллиардын Африкийн олон улсын нээлттэй тэмцээнд Монголын зургаан тамирчин улсаа төлөөлж оролцлоо. Тэднээс эмэгтэйчүүдийн ангилалд Азийн аварга, дэлхийн хүрэл медальт, ОУХМ Б.Нарантуяа учраа таарсан өрсөлдөгчдөө ялж хагас шигшээд шалгарсан.
2025-12-02

Сайн довтлогч хоккейн багийн хожлыг шийддэг

Монголын шайбтай хоккейн спортод сайн тоглодог шилдэг тамирчин цөөнгүй бий. Тэдний нэг нь довтлогч, хоёр дугаартай М.Чинзолбоо, 77 дугаартай Д.Лхагвадорж юм. Энэ удаа тэд Дархан-Уул аймгийн “Шарын гол” багт нэгдэн, лигийн тэмцээнд оролцож байна. Дотоодын тэмцээнд довтлогчийн үүрэг гүйцэтгэж, багаа хожилд хөтөлдөг тэд тив, дэлхийн тэмцээнд ч улсаа төлөөлөн оролцдог шигшээ багийн гол тоглогч.
2025-11-28

“Степпе монстерс” багийнхан лигийн тоглолтыг тэргүүлэв

Монголын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг лигийн аварга шалгаруулах тэмцээний II тойргийн тоглолт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын мөсөн талбайд боллоо. Дөрвөн өдөр үргэлжилсэн уг тэмцээний сүүлийн тоглолтод “Степпе монстерс”-ынхон “Багануур” багийг 5:1-ээр илүүрхэж, дөрөв дэх хожлоо авснаар 12 оноогоор түрүүллээ.
2025-11-27

Н.Эрхэмбаяр дифлимпын наадмаас иж бүрэн медаль гардав

Дифлимп бол зөвхөн өрсөлдөөн бус, итгэл, урам зориг, өөртөө итгэх боломжийг бүтээх, сонсголгүй иргэдийн хэл соёлыг спортоор дамжуулан олон улсад таниулах хөдөлгөөн юм. Францын Парис хотод 1924 онд сонсголын бэрхшээлтэй иргэдийн олон улсын анхдугаар тэмцээн “International silent games” нэртэйгээр зохион байгуулсан түүхтэй. Японы Токио хотод энэ сарын 26 хүртэл үргэлжлэх дифлимпын 25 дугаар наадамд 81 орны 3200 гаруй тамирчин спортын 21 төрөлд өрсөлдсөнөөс манайхан 14-т нь оролцож байна.
2025-11-26

Э.АРИУНТУНГАЛАГ: Оргил үеийнхээ амжилтыг өвлийн олимпод харуулахаар зорьж байна

-Сониныхоо зочноор урьж, уншигчидтайгаа уулзуулж байгаад баярлалаа. “Скай ресорт” цанын баазынхан энэ жил цасаа эрт буудсанаар бид бэлтгэлээ шаргуу базааж эхэлсэн. Шигшээ багийнхан Италийг удахгүй зорино. Тэнд манай улсаас хоёр тамирчин (эрэгтэй, эмэгтэй) өвлийн олимпод оролцуулах хүлээлгийн эрх бий. Тиймээс энэ боломжоо ашиглаад эрх олгох цуврал тэмцээнд өрсөлдөх юм. 70 жилийн түүхтэй спортынхноос А.Ариунбат уулын цанын төрөлд өвлийн олимпод анх удаа оролцохоор эрхээ авлаа.
2025-11-25

Монголын багаас хоёр тамирчин “Дэлхийн цом”-д түрүүлжээ

Казахстан улсын Алматы хотод зохион байгуулсан гараар татах хүчний “Дэлхийн цом”- ын тэмцээнд Монголын гараар татах хүчний тамирчид ур чадвараа сорьжээ. Өсвөр үеийнхний ангилалд Б.Цэлмэг түрүүлж, М2 ангиллынхнаас Г.Баттэсвэр тэргүүн байрт шалгарав. Манай улсын тамирчид энэ удаа гурван алт, нэг мөнгө, хошой хүрэл медаль хүртжээ.
2025-11-25

Монголын баг гадаадад хамтарсан бэлтгэл хийв

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийнхан АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулсан “Bill farrell memorial” тэмцээнд оролцсоныхоо дараа хамтарсан бэлтгэлээ эхлүүлсэн. Эрэгтэйчүүд баг ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү нарын удирдлагад Филадельфи хотын Пенсильванийн болон Лихай их сургуулийн бүсийн бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэлд хамрагдав. Харин эмэгтэйчүүдийг Ардын багш, дасгалжуулагч С.Сүхбаатар ахлан “Колорадо спрингс” олимпын бэлтгэлийн төвд бэлтгэл базаажээ. Эрэгтэй тамирчид дээрх тэмцээнээс нэг мөнгө, хошой хүрэл, эмэгтэйчүүд зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнийг бид өмнө мэдээлсэн билээ.
2025-11-20

Пауэрлифтингийн тамирчид ДАШТ-д  анх удаа дэд байрт шалгарчээ

Румын улсад болсон пауэрлифтингийн хүчний гурван төрлийн (шахалт, суулт, таталт) насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын таван тамирчин Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад оролцлоо. Эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд Т.Сайфолла суултын төрөлд 440 кг-ыг өргөж алт, таталтынхад 360 кг-ыг татан хүрэл медаль хүртсэн ч нийлбэр дүнгээр (1097.5 кг) дэд байрт шалгарав.
2025-11-19

Э.Цолмон дрифтийн цуврал тэмцээний салхийг хагалж түрүүлэв

Монголын мэргэжлийн спорт автомашины холбооноос “Mongolian virtual drift series 2025” таван цуврал тэмцээн зохион байгуулж буй. Нээлтийн эхний гарааны тэмцээнд 21 тамирчин авьяас, ур чадвараа сорьсноос Э.Цолмон тэргүүллээ. Тэрбээр  энэ онд тус холбооны SDS ангилалд чансаагаараа VI байрт жагсаж, ирэх жил MDS ангилал руу оролцох эрхээ авсан юм. Тэгвэл түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн оролцогчдоос А.Тамир мөнгө, Ө.Энхтайван хүрэл медаль хүртлээ. А.Тамир “Redline” клубийн сим уралдааны тамирчин бол Ө.Энхтайван найман настай, өсвөр үеийнхний төлөөлөл. Түүний аав мэргэжлийн уралдаанч, MDS ангиллын улсын хошой аварга О.Өсөхбаяр.
2025-11-19

А.Ариунбат “Милан Кортина 2026”-д оролцох эрх авчээ

Монголын цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат АНЭУ-ын Дубай хотно зохион байгуулсан олон улсын дөрвөн гараатай тэмцээнд VI (88.55), VII (94.94 оноогоор) байрт шалгарав.
2025-11-17

Б.БУЯНБАТ: Шүүгч ямар ч тэмцээнд сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй

Монголын ширээний теннисний олон улсын шүүгчдээс Б.Буянбат Blue badge (цэнхэр) зэрэглэлтэй. Тэрбээр өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Швед улсад болсон өсвөр үеийнхний ДАШТ-д ажиллаж, ахисан түвшний шалгалтад тэнцсэн. Тэгвэл Хонконгод энэ оны долоодугаар сард, Тайландын Бангкокт есдүгээр сард зохион байгуулсан Дэлхийн ширээний теннисний цуврал тэмцээнийг дэнсэлж, мэргэжилтнүүдийн үнэлгээнд амжилттай тэнцсэнээр уг болзлыг хангажээ. Түүнчлэн хойшид олон улсын өндөр зэрэглэлтэй тэмцээнд шүүгчээр ажиллах эрхтэй болсон юм. Түүнийг зочноор урилаа.
2025-11-14

Б.ЭНХМАНДАЛ: Шатраар хичээллэснээс хойш сурлага маань сайжирсан

Монгол Улсын шатрын өсвөр үеийн шигшээ баг, “Босоо ноён” клубийн тамирчин, Баянзүрх дүүргийн 183 дугаар сургуулийн М.Ариунаа багштай 4(3) бүлгийн сурагч Б.Энхмандал 2020 оноос эхлэн оюуны спортоор хичээллэжээ. Дэлхийн шилдэг тамирчин, супер их мастер болох зорилготой тэрбээр одоо есөн настай. Өсвөр үеийнхний УАШТ-ий (2022, 2024, 2025 онд аварга болсон) гурван түрүүтэй. Өмнөд Америкийн Панам улсын Панам хотод 2022 онд зохион байгуулсан сурагчдын ДАШТ-д VII байр эзэлж, дараа жил нь Узбекистаны Ташкент хотыг 2023 онд зорин сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шагналт V, өнгөрсөн жил өсвөр үеийнхний “Дэлхийн цом”-д VII байртшалгарсан юм. Дотоодын томоохон тэмцээнээс 2023, 2024 онд “Цодгор хүү” сурагчдын УАШТ-ий хошой мөнгөн медальт түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо
2025-11-13

Монголын жүдочид тив, дэлхийн тэмцээнд түрүүлж, үзүүрлэлээ

Казахстаны Астана хотод зохион байгуулж буй пара жүдогийн Азийн АШТ-д дасгалжуулагч А.Мөнхбат, С.Ядамдорж нарын удирдлагад зодоглосон манай улсын тамирчдаас эмэгтэйчүүдийн J1 ангилалд 52 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ хүрэл медаль хүртэж, Монголын багийн шагналын салхийг хагалав. Түүний амжилтыг үргэлжлүүлж 70 кг-д ОУХМ Л.Туруунаа түрүүлж, тивийн аваргаар тодорлоо.
2025-11-12

Т.Мөнхдэмбэрэл мөнгөн медаль гардав

Австралийн Канберра хотод болсон “World boccia challenger 2025” олон улсын тэмцээнд оролцсон Монголын пара бочигийн Үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Т.Мөнхдэмбэрэл эрэгтэйчүүдийн BC1 ганцаарчилсан төрөлд хэсэгтээ таарсан эзэн орны болон Тайванийн тамирчныг ялсан юм. Улсын зургаан удаагийн аварга, дэлхийн хошой мөнгөн медальт тэрбээр аваргын төлөөх өрсөлдөөнд Сингапурын тамирчинд ялагдаж, мөнгөн медаль зүүлээ.
2025-11-12

Г.Зоригт: Эр зоригийн спортоос өөрийгөө ялан дийлсэн таашаал авах нь гайхалтай

Тэрбээр шавь нараа дасгалжуулахын зэрэгцээ төрсөн дүү болох Монголын мэргэжлийн снөүбоардын, Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ганзоригийн бэлтгэл сургуулилалтыг хариуцан хийлгэдэг. Г.Ганзориг Швейцарын Сант Мориц хотод энэ оны гуравдугаар16-30- нд болсон снөүбоард, фрийстайл, чөлөөт цанын ДАШТ-д оролцож, параллел слалом, параллел жиант слалом төрөлд (туг сүлжих холын зай) өрсөлдсөн билээ.
2025-11-11

Хөгшрөхөөс сэргийлж хөлөө арчилж байгаарай

Анагаах ухааны эртний ном сударт хөгшрөлтийг удаашруулахад тустай хөлийн ул болон шилбэнд зориулсан дасгалуудын тухай бичиж үлдээсэн нь зүгээр нэг тохиолдол биш юм. Хөл нүцгэн яв. Байгальд урин дулааны улиралд аль болох хөл нүцгэн явах нь эрүүл мэндэд тустай. Хэрэв боломжгүй бол гэртээшаахайгаа тайлаад 10-15 минутаарөдөрт гурван удаа хөл нүцгэн яваарай.
2025-11-08

Гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар оролцоно

Итали улсад ирэх жилийн хоёрдугаар сарын 6-22-нд зохион байгуулах “Милан-Кортина 2026” өвлийн олимпод 2900 гаруй тамирчин 16 спортын төрөлд өрсөлдөнө. Олимпын тэмцээнүүд зөвхөн
2025-11-06

Л.Болд, Г.Аварзэд нар дэлхийн аваргаар шалгарлаа

Тайландын Бангкок хотод үргэлжилж буй жиү жицүгийн ДАШТ мастерс ангиллынхны барилдаанаар эхлэв. Монгол Улсын багаас M4 ангиллын 62 кг-ын жинд “Miners jiujutsu” академийн тамирчин Л.Болд түрүүлж, аварга боллоо. Түүний амжилтыг буухиалж тус ангилалд “Ид шидийн орон”, “Magic 13” академийн Б.Энхтүвшин дэд байр эзэлж, дэлхийн дэвжээнээс зургаа дахь медалиа хүртжээ.
2025-11-05

Волейболын дээд лигт оролцож буй легионеруудын ур чадварыг Монголын үзэгчид тоглолтоос нь харна

Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээнийг 1995 онд анх зохион байгуулснаар 30 дахь жилийнхээ ойтой золгож буй. Үзэгчид “Аса арена”-д өчигдөр эхэлсэн 2025-2026 оны улирлын лигийн тоглолтоос баг бүр ямар тамирчдаар хүч сэлбэж зузаатгасан, аль улсаас легионер тоглогч урьсныг харсан биз ээ. Багийн спортын тэр дундаа волейболын хорхойтнуудыг догдлуулж, тэмцээн гал гарсан тоглолтуудаар өрнөх нь. Багууд дээд лигт анхны өдрөөс эхний гурван байрт шалгарч, цаашлаад аваргын цом гардахын төлөө хүчирхэг өрсөлдөгчтэй таарч байна.
2025-11-04