Монгол дартсын холбооны өсвөр үеийн шилдэг тамирчин “MGL darts” клуб, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Х.Тэргэл Английн Портсмонтхотодзохионбайгуулсан“JDCvoltsseries5”цувралд оролцож, гурав дахь тоглолтдоо тус улсын шилдэг тамирчин, “JDC еuropean championship-2025” тэмцээний аварга Льюис Күүкийг 5:1-ээр хожиж, IV байрт бичигдлээ. Монголоос түүнтэй хамт тус цувралд өрсөлдсөн О.Эрдэнэбаяр эхний гуравт жагсав. Эл тэмцээний Зүүн өмнөд бүсийн чансааг Женсон Мэйси 22 оноотой тэргүүлж эхэлсэн. Мөн бүс бүрээс шалгарсан шилдэг 32 тоглогч бүсийн аваргын төлөөх шигшээ тоглолтод өрсөлдөх юм. Хэрэв түрүүлбэл үндэсний аварга шалгаруулах финалын шатны тэмцээнд оролцох эрх авна. Түүнчлэн алтан медалийн төлөө шалгарвал Мэргэжлийн дартсын холбооны “Grand prix” тэмцээний тайзан дээр тоглох аж.
Х.Тэргэл өнгөрсөн жил өсвөр үеийнхний дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тамирчин болсон төдийгүй шилдэг тоглогчдын нэгээр шалгарсан билээ. “JDC volts series 3” цувралд хүрэл медаль хүртсэн тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард дэлхийн топ брэнд болох “Target darts”-тай албан ёсны гэрээ байгуулжээ. Одоогоор тэрбээр “JDC advanced tour-2026” цуврал 12 тэмцээнд чансаагаараа VIII байрт эрэмбэлэгдэж буй.