Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Цэрэндулам

Тариаланчдаас 100 тонн улаан буудай худалдан авна гэв

Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын тариаланч­дын үндэсний холбооныхон болон тариаланч­­ дын төлөөлөлтэй өчигдөр уулзаж, салбарын нөх­цөл байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилц­­лоо.
2026-03-06

“Эрдэнэс Тавантолгой” компани стандартын баталгаажуулалтын шинэ гэрчилгээ авлаа

“Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны дэлхийн жишигт нийцсэн стандартын баталгаажуулалтын гэрчилгээ авснаа мэдээллээ. Тус компани нь 2019 оноос хойш ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 байгаль орчны менежментийн, ISO 45001:2018 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлжээ.
2026-03-02

Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтээ арилжааны банкуудад гаргахыг сануулав

“Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн та­­лаар авах зарим арга хэмжээ­ний тухай” Зас­гийн газрын тогтоолоор байгалийн давагдаш­гүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан тариалангийн үйлдвэрлэл эрх­лэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онд авсан зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх ху­­­­гацааг зургаа хүртэлх сараар хойшлуулсан.
2026-03-01

Жижиг нь томорч, том нь тодорч чаддаггүй дотоодын компаниуд

Сар шинийн баяр болохтой зэрэгцэн Монголын хамгийн том компанийн нэг MCS-ийнхнээр буузаа хийлгэж, “Таван богд”-ынхноор ууц, өвчүүгээ чануулж байна хэмээн бид “томорч” маазардаг боллоо.
2026-02-06

Л.ХАЛТАР: Жирийн иргэд, хоршоодод хөнгөлөлттэй зээл, тариалангийн газар олдохгүй байна

Сүхбаатар аймгийн Баруун-Уртад үйл ажиллагаа явуулдаг “Алтан цацрал” хоршооны дарга Л.Халтартай орон нутаг дахь газар тариалангийн салбар, хоршоодын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр эмч мэргэжилтэй ч газар тариалангийн салбарт 25 дахь жилдээ ажиллаж буй нэгэн. Ялангуяа хоршоог хөгжүүлэхэд анхаарч, аймагтаа төдийгүй улсдаа анхны хоршоодын нэгийг байгуулж байв.
2026-02-04

Ж.ДАВААДУЛАМ: МУИС-ийн багш нарын цалинг нэмж, олон улсын жишигт нийцсэн хангамжтай болгох хэрэгтэй

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарын Математикийн тэнхимийн дэд профессор, математикийн ухааны доктор Ж.Даваадуламтай ярилцлаа.
2026-01-13

Орон нутгийн анхны бондыг гаргаж 500 тэрбум төгрөг төвлөрүүлэх нь

Санхүүгийн зохицуулах хорооны өчигдрийн хурлаар орон нутгийн анхны бондыг хөрөнгийн зах зээлд арилжих зохицуулалтыг баталжээ. Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн төв Даланзадгадад 50 мВт-ын чадалтай дулааны цахилгаан станц барихаар болсон.
2026-01-09

Халамж, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 760 орчим тэрбум төгрөг зарцуулна

Энэ сараас эхлэн 537 000 ахмад настны тэтгэврийг нэмж, бусад халамж, тэтгэмжийн хэмжээг тодорхой хувиар өсгөсөн дүнгээр олгохоор болсон. Үүнд нэг жилд 760 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон билээ. Тэгвэл уг хөрөнгийн дийлэнхийг уул уурхайн салбарын орлого, үүний дотор зэсийн баяжмал, нүүрс, алт, төмрийн хүдрийн экспортоос бүрдүүлэхийг АҮЭБЯ-наас мэдээлжээ.
2026-01-08

Энэ улиралд 60 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг нээлттэй арилжина

Монгол Улсын төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газрын дотоод үнэт цаасны (ЗГДҮЦ) зах зээлийн хөгжлийг дэмжих, арилжааг тогтмолжуулах зорилгоор өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас арилжааг эхлүүлсэн. Ингэснээр ийм үнэт цаасны худалдааг Монголын хөрөнгийн биржийн цахим арилжааны системээр (www.bond.mse.mn) дамжуулан хагас сар тутамд олон нийтэд нээлттэй хэл­бэрээр явуулж буй. Үүний хүрээнд 2025 онд нийт 32 удаагийн арилжаагаар 150 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг нээлттэй худалджээ. Тэгвэл энэ оны нэгдүгээр улиралд нийт 60 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг арилжаалахаар төлөвлөснийг Сангийн яамнаас мэдээллээ.
2026-01-08

Эзгүйрсэн сумдын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ярих нь илүүц болжээ

Монгол Улсын өнөөгийн сумдыг 1920 оноос байгуулсан гэж үздэг. Улмаар 1931 онд анхны 13 аймаг, тэдгээрийн 310 орчим сумыг шинэ бүтцээр байгуулжээ. Эл ажилд тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүд гар бие оролцож, манай орны өнцөг булан бүрээс бүх төрлийн түү­хий эдийг бэлтгэн, татан төвлөрүүлэхийг зорьсон байна. Өөрөөр хэлбэл, орос “ах нар” Хөвсгөлийн тайгаас ангийн үс, загас, Архангайгаас сүү, цагаан идээ, Ховдоос аргаль, угалзын арьс шир, эвэр тэргүүтнийг бэлтгүүлэх, төвлөрүүлэх зорилгоор сумдыг маш нарийн төлөвлөсөн буюу газар нутаг, бай­­галийн баялаг, ан амьтан, малын төрөл, зүйлийг бүрэн хамруулж хуваасан гэдэг. 
2025-12-10

Г.ЭНХТАЙВАН: Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хоолны стандарт амьдралын чанарт нөлөөлдөг

Гавьяат багш, техникийн ухааны доктор, шим тэжээл судлаач Г.Энхтайвантай ярилцлаа. Тэрбээр 1977 онд ШУТИС-д хоол үйлдвэрлэлийн технологийн ангийн хоёр дахь элсэлтийн оюутан болж байж. Төгсөөд сургуульдаа багшаар үлдэн, Монгол Улсад анх удаа эмчилгээний болон сургуулийн хоол үйлдвэрлэлийн технологи, стандартыг нэвтрүүлэхэд оролцжээ. Ялангуяа сургуулийн хоолны жишиг орчин бий болгоход хувь нэмрээ оруулсан нэгэн. Өдгөө гавьяаны амралтад гарсан ч сургуульдаа зарим улиралд багшилж, “INFOODS” олон улсын байгууллагын гишүүнээр ажиллаж байна.
2025-12-03

Хадгаламж зээлийн хоршоо, даатгалын компанийн тоо таваар нэмэгдэв

Санхүүгийн зохицуулах хорооны өчигдрийн хурлаар хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах болон тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох зэрэг 26 асуудлыг шийдсэнээ мэдээллээ.
2025-11-28

Автомашин худалдан авалт 25 хувиар буурчээ

Иргэдийн худалдан авах чадвар буурсан уу, эсвэл Улаанбаатарт автомашин унах нь бэрхшээлтэй болсных уу, суудлын болон ачааны автомашины худалдаа, импортын хэмжээ буурчээ. Тодруулбал, энэ оны эхний 10 сард улсын хэмжээнд суудлын автомашин 82 550, ачааных нь 18 455 импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс нийт 25 орчим хувиар багассан дүн болсныг Үндэсний статистикийн хорооны тайланд дуржээ.
2025-11-13

Улаан буудай, гурил үйлдвэрлэлийн салбар уналтад оржээ

Манай улс 2021 оны намар 30 жилийн түү¬ хэн дээд хэмжээ буюу 390 000 тонн улаан буудай хураан авч байв. Үүндээ ч “хөөрсөн” үү, эсвэл нөхцөл боломжоо зөв үнэлж, хөгжихөөр тэмүүлснийх үү, хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болно, экологийн цэвэр улаан буудай, гурил олон улсад нийлүүлж, үйлдвэрлэгч, тариаланчдын орлогыг үлэмж өсгөнө хэмээн мэдээлсэн.
2025-11-12

Дэлхийн шилдэг их сургуулиудаас 50 хувийн тэтгэлэг авсан ч БЗС-гийн шалгуурт тэнцээгүй гэв

Боловсролын зээлийн сангийн (БЗС) сонгон шалгаруулалт нээлттэй бус, тус сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа нь үүрэгт ажилдаа тэнцэх¬гүй хэмээн зарим иргэн өчигдөр мэдээлэл хийв. Тодруулбал, О.Сийлэгмааг Хүний эрхийн үндэсний комисс болон Боловсрол, шинжлэх ухааны яамны Ёс зүйн дэд хороо зэрэг долоон байгууллагаас хууль зөрчсөн хэмээн үзсэн ч өөрөө үл зөвшөөрч, үүрэгт ажлаа гүйцэтгэж байгааг иргэд эсэргүүцэж байна гэж тэд хэллээ.
2025-11-11

Уух сүүгээ “урд, хойд айлаасаа гуйсаар л” байна

Манай улсын хэмжээнд 2022 онд 326.5, 2023 онд 301.3, өнгөрсөн жил 298.9 мянган тонн сүүг үйлдвэрийн аргаар болон малчдын хотноос бэлтгэснийг Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн тайланд бичжээ. Жилд 300 гаруй мянган тонн сүү бэлтгэдэг болсон нь тав, бүр 10 жилийн өмнөхтэй харьцуулахад өндөр дүн, өссөн үзүүлэлт. Гэвч бэлтгэж буй сүүний 50 гаруй хувийг үйлдвэрийн аргаар, үйлдвэрт бэлтгэдэг сүүний талаас илүү хувийг хуурай сүүгээр хийдэг. Хуурай сүүг бид импортолдог. Ер нь сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ бараг 60 хувийг гадаадаас худалдан авдаг гэсэн статистик бий. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн аргаар боловсруулсан хоёр аяга сүү, хоёр аяга тараг, хоёр халбага цөцгий тутмынхаа нэгийг нь “айлаас гуйж” авдаг гэхэд хилсдэхгүй.
2025-10-30

Г.ГҮНДАРЬ: “Мянган дарь эх” бүтээлээ гурав дахь жилдээ зурж байна

Уран бүтээлч Г.Гүндарьтай ярилцлаа. Тэрбээр монгол зургаар мэргэшсэн, ялангуяа бурхан урлалд шамдаж яваа залуу уран бүтээлчдийн нэг юм.
2025-10-28

Шингэрүүлсэн шатдаг хий ашигладаг барилга байгууламжуудад хяналт шалгалт хийв

Онцгой байдлын байгууллагаас “Орон сууцын зоорийн болон I давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулжээ. Хяналт шалгалтад 763 барилга байгууламжийг хамруулан, 3441 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс 835 зөрчил буюу 24.2 хувийг нь газар дээр нь арилгуулсан аж. Бусад зөрчлийг нь арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, зөвлөмж боловсруулж, тэдгээр байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн гэнэ. 
2024-02-14

Шахмал түлшний барьцалдуулагчийг 100 хувь дотоодоос худалдан авна 

Түлшний орц, найрлагын 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг бол таван хувь нь барьцалдуулагч бүтээгдэхүүн аж. Ийм барьцалдуулагчийг жилд 25 000 тонныг хэрэглэдэг бөгөөд 50 хувийг нь БНХАУ-аас, үлдсэнийг нь дотоодын үйлдвэрлэгчдээс авдаг юм байна. Тэгвэл ирэх оноос барьцалдуулагч бодисоо 100 хувь дотоодын компаниас авахаа мэдээллээ. Үүний тул дотоодын үйлдвэрлэгчид стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх үндсэн шаардлагыг хангах хэрэгтэй гэв. Мөн техникийн тодорхой шаардлагуудыг хангасан барьцалдуулагч бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгтэйг “Тавантолгой түлш”-ээс онцоллоо. 
2023-11-06

“Барилгын материалын чанарт баталгаа өгч чадахгүй”

Манай улс барилгын материалынхаа 37 хувийг одоогоор дотооддоо үйлдвэрлэн, үлдсэнийг нь импортолж буй аж. Түүнчлэн дотоодын зах зээлд борлуулж буй материалын 40 гаруй хувь нь чанар, стандартын шаардлага хангадаггүй, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй хэмээн тооцож байгааг өнгөрсөн сарын эцэст зохион байгуулсан “Барилгын материалын чанар, стандарт” хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд хөндсөн.
2023-11-06