“Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онд авсан зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг зургаа хүртэлх сараар хойшлуулсан. Үүний хүрээнд ХХААХҮЯ-наас эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг арилжааны банкуудтай байгуулжээ. Уг гэрээнд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй, эргэлтийн хөрөнгийн зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийг хамруулах юм. Тиймээс байгалийн давагдашгүй хүчин зүйл ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд харилцагч арилжааны банкандаа хандаж зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтээ гаргахыг ХХААХҮЯ-наас санууллаа.