Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын тариаланчдын үндэсний холбооныхон болон тариаланч дын төлөөлөлтэй өчигдөр уулзаж, салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо. Энэ онд улсын хэмжээнд нийт 633.4 мянган га орчим талбайд тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 800 000 гаруй тонн бусад таримал, төмс, хүнсний ногоо хураан авахаар төлөвлөжээ. Түүнч лэн сайн чанарын үр бэлтгэх, аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор тариаланчдаас 100 мянган тонн хүнсний улаан буудай худалдан авах, тариалангийн талбайн хэмжээг өсгөх зэрэг ажлыг эхлүүлэхийг Ерөнхий сайд салбарын яам, холбогдох байгууллагуудад нь даалгалаа.
Харин дээрх холбооныхон улаан буудай, хүнсний ногооны урамшуулал болон бордооны хөнгөлөлтийг хаврын тариалалтаас өмнө шийдвэрлэх, тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын хугацаанд шатахуун, шатах тослох материалын хан гамжийг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд импортын болон НӨАТ-аас чөлөөлж өгөхийг хүсэв. Ташрамд дурдахад, ирж буй хаврын тариалалтад зориулж 130 тэрбум төгрөгийн татаас олгохоор болсон юм.