Сая сая хүний амины үнэтэй Агуу эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон-Их ялалт”, “Дайны баатрууд” хэмээх хоёр боть номын нээлт өчигдөр Офицеруудын ордонд боллоо. Дайны хүнд хэцүү өдрүүд болон цэрэг, эх орны сэдвээр монгол, орос 61 яруу найрагчийн туурвисан 70 шахам шилмэл бүтээлийг хос хэлээр хэвлүүлэх санаачилгыг Монгол Улсын гавьяат багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Саранцацрал гаргаж, “Бадрангуй урлаг” ТББ, “Улаанбаатарын сонин” эрхлэн гаргажээ.
“Эх орон-Их ялалт” түүвэрт монгол, орос найрагчдын бүтээлээсгаднабеларусь, казах, дагестан якут, башкир зэрэг Зөвлөлтийн олон үндэстний утга зохиолын төлөөллийг багтааснаараа ач холбогдолтой гэдгийг номын редакцын хамт олон онцолсон. Тухайлбал, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолын “Нэр ньтодроогүй баатрууд”, Бавуугийн Лхагвасүрэнгийн “Эрчүүд эзгүй зун” шүлгийг Оросын яруу найрагч, орчуулагч Н.Звягинцев орчуулжээ. Тэгвэл Агуу эх орны дайны үед зохиогдсон “Журавли”, “Катюша” зэрэг олон дууг монголчууд орос хэлээр дуулдаг байсныг орчуулагч Н.Пүрэвдагва монгол руу хөрвүүлсэн нь тус эмхэтгэлд бий. Мөн Монгол дахь “Оросын эх орон нэгтнүүд” байгууллагаас эрхлэн гаргасан “Дайны баатрууд” бүтээлийг Агуу эх орны дайнд эндээс татагдсан орос цэргүүдийн түүхэн зураг, архивын баримт, дайчдын болон ар гэрийнхнийхнь захиа сэлтэд тулгуурлан гаргаснаа энэүеэр уншигч олонд дээжлэн хүргэлээ.
“Монгол, орос яруу найрагчдын шилдэг шүлэг найргуудаас эмхэтгэн “Эх орон-Их ялалт” номыг бүтээсэн нь манай хоёр ард түмний түүхэн ой санамж, хувь заяа, сэтгэл зүрхний нэгдмэл байдлыг гэрчлэх бодит баримт юм” хэмээн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков нээлтийн үеэр онцлон тэмдэглэсэн юм. Энэүеэр “Агуу эх орны дайны ялалт-80 жил” хүндэтгэлийн медалийг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй тэргүүтэй уран бүтээлчдэд гардууллаа.
Л.Аргамжин