Төв талбайд "Огцрох амархан" жагсаал хоёр дахь өдрөө болж байна. Иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан ийнхүү жагсаж буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 22 настай хүү найз бүсгүйгээ хэдэн зуун сая төгрөгөөр эрхлүүлсний эх үүсвэрийг шалгах, орлогоо нотлохыг шаардаж иргэд төв талбай ийнхүү иржээ. Өнөөдөр төв талбайд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн иргэдийг "Өнөөдрийн дуран" буландаа онцлон хүргэж байна.