
Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилд залилах гэмт хэрэг 39 665 бүртгэгдсэний 2.9 хувь нь орон сууцтай холбоотой аж. Тодруулбал, орон сууцын захиалга хуурамчаар авч, бусдыг залилсан хэрэг 2024 оноос хойш 1167 удаа бүртгэгджээ. Үүний улмаас 3613 иргэн 204.9 тэрбум төгрөгөөр хохирсон байна. Энэ асуудлыг шалгаж, шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан өчигдөр байгуулав. Ерөнхий сайд Н.Уч¬ рал “Байрныхаа мөнгийг төлчхөөд түлхүүрээ авч чадаагүй, түрээсний сууцаар амьдралаа залгуулж, хохирсон иргэдийн асуудлыг даруй шийдэх ёстой” гэв.