БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд есдүгээр сарын 20-ноос эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийх аж. Замын хөдөлгөөнийг 10 хоногийн дараа нээх юм. Гүүрийн ажлын тухайд, бүх арматурыг зангидаж дууссан бөгөөд хэв хашмалын ажил явагдаж байгаа юм. Гүүрийн цутгалт есдүгээр сарын 13-наас эхэлнэ