Сүүлийн үед элэгний С вирус, түүний эмчилгээний талаар зарим хүмүүс олон нийтэд буруу мэдээлэл тарааж буйг Эрүүл мэндийн яамныхан хэллээ. Тиймээс тэд энэ асуудалд онцгой анхаарч, тодорхой мэдээлэл бэлтгэн, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулжээ. Түүнчлэн элэгний С вирусийг анагаах “Софосбувир” гэх АНУ-д үйлдвэрлэсэн энэ эмийг ЭМЯ-нд бүртгүүлэх явцад асуудал гарчээ. Тодруулбал, уг эмийн талаарх албан ёсны гэрчилгээнд нь эмийн болон эмнэлзүйн тандалт, судалгаа нь дуусаагүй болохыг тэмдэглэжээ. Уг нь бичиг баримт нь Монгол Улсад хэрэгжүүлэх “Access” (хүртээмж) хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх Канад улсад үйлдвэрлэсэн эм байх ёстой. Гэтэл уг эмийн загвар дээжийг ирүүлээгүй тул лабораторын шинжилгээ хийгдэх боломжгүй нь эргэлзээ төрүүлж буй гэнэ. Тиймээс дээрх хоёр шалтгааныг судалж, тодруулах шаардлагатайг ЭМЯ-ныхан дурдлаа. Дээрх эмийн нэг курс эмчилгээ нь 84000 ам.долларын өртөгтэй.
О.Ундрах