Нийслэлчүүдийг өдөр тутам бухимдуулж, чирэгд үүлж байдаг зүйлсийн нэг нь автомашины түгжрэл. Замын хэт ачааллыг бууруулах зорилгоор улс, нийслэлээс шат дараалсан арга хэмжээ авч байгаагийн нэг нь ЭЗХЯ, Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж буй “Гудамж” төсөл. Энэ төслийн хүрээнд замын түгжрэл саатлыг бууруулах, нийслэлийн өнгө төрхийг сайжруулахаар олон төсөл хөт өлбөр хэрэгжүүлж байгаагаас үр дүн гарахуйц хоёр ажлаа тус төслийнхөн өчигд өр иргэдэд танилцуулж, хүлээлгэн өгөв. Түүний нэг нь Баянгол дүүргийн нутаг, III, IV хорооллын буюу Энэбишийн гудамжны өргөтгөл шинэчлэлийн ажил байлаа. Иргэдийн нэрлэж заншсанаар Ахуйн үйлчилгээний уулзвар өмнө нь маш их түгжирч саатдаг, троллейбус, автобус эргэхэд бэрхшээлтэй тойрог хэд хэдэн хэсэгт нь байсан. Харин энэ уулзварыг өргөтгөн шинэчлэхэд 4.5 тэрбум төгрөг зарцуулж, олон ажил хийсний дүнд дээрх уулзварт жолооч нар түгжрэлгүй нэвтрэх боломжтой болж буй юм.
Гэрэл дохион дээр зогсож байсан жолооч нараас сэтгэгдлийг нь сонсоход “III, IV хорооллын замын ачаалал энэ уулзварыг шинэчилсэнтэй холбоотойгоор багасна гэдэгт итгэлтэй байна” гэж байлаа. Жолооч Р.Энхбаатар “Энэ уулзвар өмнө нь байнга л түгжирдэг байсан. Өргөтгөж, аюулгүйн тойрог нэртэй аваар гаргадаг тойргийг байхгүй болгосноор түгжрэл эрс буурна. Өглөө, орой ажил тарахад түгжрэл хэрхэн буурсан нь мэдэгдэх байх” гэлээ. Уулзварын доогуур дулааны шугам байрлаж байгаа бөгөөд түүнийг шинэчлэн шилжүүлж, хоёр байршилд дулааны худгийн узелийг замын даацад тохируулан хана, тагийг хүчитгэж, бетон арматураар бэхэлжээ. Мөн уг замын дор байгаа цэвэр усны 220 метр шугамыг хамгаалалттай болгож, борооны ус зайлуулах 1200 метр шугам шинээр хийж, түүнийг шалгах шүүрт болон үзлэгийн 55 худаг байгуулсан аж. Түүнчлэн троллейбусны хуучин шугамуудыг сольж, шилжүүлэн гудамжны гэрэлтүүлэгтэй нь шинээр суурилуулсан гэх зэрэг инженер, дэд бүтцийн олон ажил давхар хийсэн байна. Энэ уулзварт 28.318 ам метр талбайд хатуу хучилт, 5.547 ам метр талбайд ногоон байгууламж, 7.565 ам метр талбайд явган зорчигчийн зориулалтын зам барьсан байгааг зорчигч, замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тухайн уулзвараар гарахаараа харж болно

. Энэ бүх ажлыг “Наранбулаг хан” компани болон тус компанийн туслан гүйцэтгэгчид хийсэн юм. Тус компани өнгөрсөн онд “Гудамж” төслийн хүрээнд Саппорогийн уулзвар, Чингисийн өргөн чөлөөний замыг өргөтгөн шинэчилсэн туршлагатай. Тэд Ахуйн үйлчилгээний уулзварыг өргөтгөхдөө нэг ч өдөр замыг бүрэн хаагаагүй, хэсэгчлэн, нэг урсгалыг нь хааж, шөнийн цагаар голдуу ажиллаж дуусгав. “Энэ уулзвар ашиглалтад орсноор цагт 500-гаас дээш тооны машин нэвтрэх хүчин чадалтай болж байгаа юм. Өмнө нь 200 гаруй машин л нэг цагт нэвтэрдэг байсан. Бид энэ уулзварын ачаалал, машин нэвтр үүлэх чадамжийг удахгүй тодорхойлно” гэж Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга, хурандаа Б.Батболд хэллээ. Ахуйн үйлчилгээний уулзварын хийж хараахан дуусаагүй ажил бол төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбиш агсны хөшөөт цогцолборыг шилж үүлэн байрлуулах. “Л.Энэбиш агсны хүү Э.Мөнх-Очирт бидний ажлыг ойлгон дэмжсэнд баярлаж буйгаа илэрхийлье. Хөшөөт цогцолборыг удахгүй тохижуулж дуусгана” гэж “Наранбулаг хан” компанийн удирдлага хэлж байв. “Гудамж” төслийн санхүүжилтээр нийслэлийн өнгө төрхийг өөрчлөн шинэчлэхэд чиглэсэн өөр нэг ажил бол Эко ТҮЦ. Баруун дөрвөн зам дахь “Хайрын цэцэрлэгт хүрээлэн”- д уг ТҮЦ-ийн загварыг байгуулан өчигдөр олон нийтэд танилцуулсан юм.
Уг ТҮЦ нь дотроо худалдагч, ажилчдадаа зориулсан био ариун цэврийн өрөө, цахилгаан халаагууртай, гадна өнгө үзэмж нь нийслэлийн ЗДТГаас баталсан журамд нийцэж байгаа гэнэ. Уг загвар ТҮЦ-ийг КИГ компани бүтээсэн аж. Хотын А зэрэглэлийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийг ийм загвартай болгохоор зорьж буй бөгөөд иргэд заавал дээрх компаниар бариулах албаг үй. Өөрсдөө ч барих боломжтой гэдгийг нийслэлийн ЗДТГ-ын Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн ажилтнууд хэлж байлаа.
Г.ЦОЛМОН