таван настай
Б: -Эмээ май ирис
Эмээ: Наадах чинь яршигтай, шүдэнд наалдаад байдаг юм
Б: Эмээ, идэж дуусчихаад дараа нь шүдээ гаргаж ирээд угаачихгүй юу дөө
Гурван настай хүү “сахилгагүй шар хочтой”
-Миний дүүгийн нүд нь хөөрхөн үү?
-Үгүй
Тэгвэл хамар нь хөөрхөн үү?
-Үгүй
-Тэгээд хацар нь хөөрхөн юмуу?
-Үгүй
-Тэгвэл бүгдээрээ хөөрхөн юм уу?
-Үгүй
-Бүр аргаа бараад Тэгээд ямар юм бэ гэхэд
-Бүгдээрээ шар
Дөрвөн настай охин:
Ээж ээ би дүүг таны гэдсэнд байхыг харсан., харин намайг төрүүлэх гээд таныг жирэмсэн байхыг би хараагүй. Тийм болохоор би таны хүүхэд биш юм байна
5 настай хүү:
Зурагтаар хичээл зааж байсан чинь багш нь зурагтаар:
За хүүхдүүд ээ энэ юу вэ? гэхэд телевизорын урд суучихаад “багш аа би би” гээд ганцаараа гараа өргөөд их л сандрав. Зурагтаар багш нь үргэлжлүүлээд “Тэгэлгүй яахав дугуй дүрс” гэхэд
-Өө хэн хэлчихэв ээ гээд их л уурлаж гэнэ
3 нас 6 сартай анугаас:
-Аав чинь хаана ажилладаг вэ?
-Ажил дээрээ...
-Тэнд юу хийдэг юм?
-Компьютер дээр тоглодог
Эмнэлгийн сувлилагч цэцэрлэг дээр ирээд хүүхдүүдтэй ярилцана.
-Яагаад хоолны өмнө гараа угаах ёстой вэ? гэтэл нэг хүү:
-Халбагаа муухай болгохгүй гэж...
Багш:
-Гурван алим байжээ. Чи нэг алимаа Сараад өгч гэж бодъё. Хэд үлдэх вэ?
Сурагч:
-Гурав
Багш:
-Яагаад? чи түүнд нэг алимаа өгчихсөн шүү дээ.
Сурагч:
-Би хэзээ ч Сараад алим өгөхгүй…
Хоёр настай Буяндэлгэр хүү:
Хоёр настай дүүгийнхээ өрөөнд ороод үнсэх санаатай нааш ир гэтэл
-Их хурдан гүйж ирэхээр нь тэврэх гэтэл
-Аниа яв гээд хаалгаруу заасанаа
-Би гохххх...
Багш: Хамгийн сүүлд ямар шүд ургадаг вэ?
Сурагч: Алтан шүд
Өвөө хүү хоёр гандан явж байна
-Өвөө энэ лам нар юу гээд байгаа юм бэ?
-Бурхан багшийн сургаалыг түвд хэлээр уншиж байгаа юм аа
-Яагаад англи хэлээр уншдаггүй юм бол
--Лам нар одоохондоо англи хэл мэдэхгүй байгаа юм аа
-Тэгвэл яагаад Монголоор уншдаггүй юм бэ?
-Бурхан багш нь одоохондоо Монгол хэл мэдэхгүй байгаа юм аа