]Хууль зүйн сайдын Б/54 тоот тушаалаар есдүгээр сарын 8-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар Ж.Ганбаатар томилогдон ажиллаж байна. Ж.Ганбаатар нь Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгч,
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга, Гуравдугаар хэлтэст тасгийн дарга, ЦЕГ-ын Хуулийн тасгийн дарга, Хуулийн хэлтсийн дарга, ЦЕГ-ын дэд дарга, Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай аж