Гэр хорооллын да¬хин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр 21 байршлыг тог¬тоосон. Эдгээр байршилд нийт 13488 нэгж талбарын 1325.8 га тал¬бай хамрагдаж байгаа бөгөөд төлөв¬лөлтийн бүсэд нийт 69072 хүн ам амьдарч байгаа юм. Одоогоор 17 байршлын 686.1 га тал¬байд 30 аж ахуйн нэгж уг төслийг хэрэгжүүлэх батламж авснаас 16 төсөл хэрэгжүүлэгч компани 617 нэгж талбарын 31.35 га талбайг чөлөөлжээ. Чөлөөлсөн талбайд эхний ээлжийн 3200 айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн бөгөөд гэр хороол¬лын дахин төлөвлөлтийн үйл ажил¬лагааны хүрээнд энэ оны I улирлаас ирэх оны IV ули¬рал гэхэд 2000-4000 орчим айлын орон сууцны барилгыг ашиг¬лал¬тад оруулахаар төлөвлөн ажи묬лаж байгаа аж. Тэгвэл төслийн анхны барилга оршин суугчдаа авахад бэлэн болсон таатай мэдээ байна. Сон¬гинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ханын материал орчмын тал¬байг хэсэгчлэн хуваасан бөгөөд Г, Б1, В1 хэсэгчилсэн талбайд “Бэг бүрд” компани орон сууцны барилга барьж байгаа. Тус компани өнгөрсөн оны тав¬дугаар сараас барилгын ажлаа эх¬лүүлж үйлчилгээний талбай бүхий 168 айлын орон сууцыг ашиглалтад өгөхөд бэ¬лэн болжээ. Тус компани нийт 13 айлын газрыг чөлөөлж барилга барьсан бөгөөд газраа чөлөөлж өгсөн иргэдэд тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан байрных нь талбайтай тэнцүү хэмжээний талбай өгөхөөр тохироцсон байна. Түүнчлэн тэдгээр иргэнд орон сууцаа хөнгөлөлттэй үнээр өгөх гэнэ. Цаашдаа барилгын орчимд байгаа нийтийн зургаан айрны талбайд 169 айлын 15 давхар дөрвөн орон сууц буюу нийт 784 айлын орон сууц барих аж. Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд 2013, 2014 онд 100 гаруй тэрбум төг-рөгийн санхүүжилт хийсэн байна.