Явуулын Хөдөлмөрийн биржийг оюутны хотхонуудаар болон оюутан залуучуудын төвлөрөл ихтэй олон нийтийн газрууд, их дээд сургуулиудын ойролцоо тогтмол ажиллуулж байгаа билээ. Явуулын хөдөлмөрийн биржийн өдөрлөг Чингэлтэй дүүргийн төвийн зургаан хороонд буюу СУИС-ийн гадна талбайд өнөөдөр болох юм. Өдөрлөг 12.00-18.00 цагын хооронд үргэлжлэх бөгөөд явуулын хөдөлмөрийн бирж нийт 650 гаруй нээлттэй ажлын байрыг ажил хайгчдад санал болгох аж.
Оюутнуудыг чөлөөт цагаараа хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг сайжруулах зорилготой тус өдөрлөгт цагийн, түр ажилтан авах шаардлагатай байгаа ажил олгогч байгууллагууд оролцох юм.