Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсноос хойш, энэхүү конвенцийн хэрэгжилтийн талаарх тав дах удаагийн тайлан илтгэлээ боловсруулаад байна. Тус тайланг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд хүргүүлдэг аж. Хүүхдийн эрхийн хорооноос тухайн орны үндэсний илтгэлтэй танилцан судалж, цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөмж ирүүлдэг байна. Монгол Улс 1995 онд Хүүхдийн эрхйн тухай хэрэгжилтийн анхны тайланг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд хүргүүлснээр 1996 онд анхны зөвлөмж ирсэн байдаг. Түүнээс хойш 2000, 2009 онуудад мөн тайлан илтгэлээ хүргүүлж, НҮБ –-ын Хүүхдийн хорооноос зөвлөмж ирж, мөрдөн ажилласан. Энэ удаа тав дахь удаагаа илтгэлээ боловсруулж, олон нийт, салбарын хэлэлцүүлэг өрнөлөө. Уг тайланд 2009-2013 онд Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах, хангахын төлөө хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгийн талаар бичсэн байна. Мөн аймаг нийслэл салбарын яамд, агентлагууд тус бүрдээ тайлангаа ирүүлсэн бөгөөд Монгол Улс хүүхдийн төлөө хийсэн ажлаа удахгүй НҮБ-ын Хүүхдийн хороогоор дүгнүүлэх юм.
М.Болорцэцэг