Эрүүл мэндийн сайдын 309 дүгээр тушаалын дагуу жил бүрийн есдүгээр сард оюутны эрүүл мэндийг дэмжин ажилладаг. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс “Эрүүл оюутан-эрүүл ирээдүй” уриатай аян эхлүүллээ. Аяны хүрээнд “Ач” анагаах ухааны дээд сургууль, “Монгол фермер”, “Чингис Соосэ”, “Мандах бүртгэл”, “Шинэ анагаах ухааны дээд сургууль”-д өдөрлөг зохион байгуулж, эмэгтэйчүүд, чих, хамар, хоолой, ЭХО, рентген, БЗХӨ-ний үзлэг, шинжилгээ хийх аж. Мөн эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулахаар төлөвлөжээ. Энэхүү аянд Сонгинохайрхан дүүрэгт харьялалтай бусад их дээд сургуулийн болон хөдөө орон нутгаас ирсэн оюутан залуус, өсвөр үеийнхэн ч хамрагдах боломжтой гэнэ.