Эрүүл мэндийн сайд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандр Кубаровичийг хүлээн авч уулзан, дөрвөн чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа. Үүнд монгол эмч, эм зүйч нарыг төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах уламжлалт хамтын ажиллагаагаа эхлүүлэхийг хүссэн. Мөн талууд хил орчмын бүс нутагт зоонозын халдварт өвчний тархалтыг судлан тогтоох, дэгдэлтийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээ цаг алдалгүй авах, мэдээллээ шуурхай солилцох механизм бий болгох. Эм, эмийн бүтээгдэхүүний эргэлтэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор хамтарч ажиллах, эм, эмийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар мэдээлэл солилцох, оношлогоо, эмчилгээний стандарт, дэвшилт технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.