Дорнод аймгийн Хэрлэн суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр "Хүүхэд- замын хөдөлгөөн” тоглоомын сургалтын талбайг бий болголоо.
Энэхүү талбайг "Олон нийт Цагдаагийн хамтын ажиллагаа" хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэд, Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, сурталчлах, хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдэгдэхүүн олгож замын хөдөлгөөнд зөв оролцох дадал, хэвшлийг олгох зорилгоор бүтээн байгуулж байгаа юм
М.Болор