Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарын ур чадварыг сайжруулах, яаралтай тусламжийн чанарыг дээшл үүлэх, орчин үеийн анагаах ухааны ололтыг орон нутагт нэвтр үүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд өнгөрсөн долоо хоногт ажиллав. Тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв Германд үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн аппараттай болсон аж. 220 сая төгр өгийн үнэтэй уг аппаратыг орон нутгийн төсвийн хөр өнгөөр авчээ. Уг аппаратаа ашиглан, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Эх барих эмэгтэйч үүдийн тасагт анх удаа дурангийн мэс засал амжилттай хийлээ. НҮБ-ын Хүн амын сангийн Нөх өн үржихүйн эрүүл мэндийн төсөл, Алсын зайн оношилгоо төслийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн эмч нарын хийсэн сургалт ийн орон нутагт үр өгөөжөө өгч, хөдөөгийн эмч нар нарийн мэс засал хийдэг болж байна.
Х.ЭРХЭМ