Нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвх сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, спортын амжилтыг ахиулах зорилгоор нийслэлийн иргэдийн спортын III наадмыг хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шаттайгаар “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” уриан дор зохион байгуулж буй. Улаанбаатар хотын 375 жилийн ой, “НайрсагУлаанбаатар” хөт өлб өрийн хүрээнд нийслэл, дүүргийн хэмжээнд болж байгаа энэ наадам өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн бөг өөд арваннэгд үгээр сард дуусах юм. Наадмын нэг төр өл болох дугуйн аяллын тавдугаар шатны шигшээ тэмцээн өнгөрсөн бямба гаригт Хүй долоон худагт боллоо.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулсан энэ тэмцээнд нийслэлийн долоон дүүргээс зургаан тамирчин, нэг дасгалжуулагчийн бүрэлдэх үүнтэйгээр 50 гаруй тамирчин оролцож, туг сүлжих, дугуй угсрах зэргээр хурд хүчээ сорьсон. Тэмцээнийг А.Хоролс үрэн дасгалжуулагчтай, З.Наран ахлагчтай Сүхбаатар дүүргийн баг тэрг үүлсэн бол Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай, Л.Батбаяр ахлагчтай Баянгол дүүргийн баг удаалж, Түмэнжаргал дасгалжуулагчтай, С.Жамбал ахлагчтай Баянз үрх дүүргийн баг III байрт шалгарлаа. Дугуйн аяллын оноог аяллын явц, цуваанд яваа багийн сахилга, зохион байгуулалт, багийн болон хувийн бэлтгэл, галын болон отгийн ариун цэвэр, эмийн сан, байгаль, газар шороогоо бохирдуулахг үй байх зэрэг үзүүлэлтээр дүгнэсэн байна.
Э.ЦЭЦЭГ