Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд аймаг, нийслэлийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх зорилт тусгасан. Үүний дагуу ЭМЯ улсын төсвийн хөрөнгөөр 28 нэр төрлийн 323.2 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг төрийн өмчийн эрүүл мэндийн 21 байгуулагт нийлүүлэхээр болжээ. Тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд орон нутгаас дэмжин ажиллаж байгаа гэнэ. Мөн эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай 9.9 сая төгрөгийн гурван нэр төрлийн 34 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг сум, Өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгүүдэд энэ сард нийлүүлэхээр төлөвлөж байна.