“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн зуны урсгал засварын ажил дуусч, нийслэлийн айл өрх, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах ажил өнөөдрөөс эхэллээ. Маргааш орой гэхэд дулаанаар хангах ажил бүрэн дуусах юм байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Энхтайваны гүүрнээс Улсын драмын эрдмийн театр хүртэлх шугамын ажил бүрэн дуусаагүй байгаа тул тухайн шугамаас бусад шугамд халаалт өгөхөд бэлэн байгаа аж. Харин аж ахуйн нэгжийн дулааныг төлөвлөгөө ёсоор ирэх сарын 1-н гэхэд өгнө.