Хууль зүйн яам түүний харьяа агентлаг, байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр” амжилттай болж өндөрлөлөө.
Өдөрлөгийн үеэр тус цагдаагийн газраас иргэдэд үзүүлдэг үйлчилгээ болох галт зэвсэг, тамга тэмдэг, гэрээт харуул хамгаалалтын бүрдүүлэх материал, “Ухаалаг цагдаа” цахим өргөдөл, гомдлын системийн танилцуулга бүхий 10 төрлийн 9450 ширхэг сурталчилгааны материал тарааж, Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд тус бүр 715 ширхэг сурталчилгааны материалыг хүргүүлсэн юм.
Тус ажлын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 1780 цагдаагийн алба хаагч, 24 оюутан цагдаа, 51 олон нийтийн цагдаагийн ажилтан , “School police” эргүүлээр 59 эцэг эхийн төлөөлөл оролцсон бөгөөд нийт 19000 гаруй иргэдийг хамруулсан байна.
Иргэдээс цагдаагийн байгууллага алба хаагчийн талаар гаргасан 53 өргөдөл гомдол, Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээ, алба хаагчдын харилцааны соёл, мэргэжлийн ур чадварын талаар 1073 санал асуулга авсан аж.