Нийслэлийн 375 жилийн ойд зориулан “Нийслэлийн өдөр”-өөр Их эзэн Чингис хааны талбайд “Их хотын хямдрал 375” өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохиох гэж байна. Тус үйл ажиллагааны талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа болон хямдралтай худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай зохиож буй тус өдөрлөгт үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгжүүд оролцож, 20-50 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулах аж. Тухайлбал:
“Дархан нэхий”, “Буян” компани өөрийн үйлвэрийн 100 нэр төрлийн барааг “BEST SHOES”, “Эксклюзив” ,компаниуд өөрийн бүтээгдэхүүндээ тус бүр 50 хувь, “Саян-Уул” компани мах махан бүтээгдэхүүндээ 20 хувь, “Талх чихэр”, “Өгөөж чихэр боов”, Транс трейд”, “Мах-Импекс”, “Очир дагинас”, “MCS кока кола” ХХК, “Миш маш” ХХК, “Тесо” корпораци, “Сүү”, “Алтантариа” ХХК, “НВЦ” ХХК-иуд иргэддээ хямдрал, бэлэгтэй худалдаагаар үйлчлэх юм. Мөн өөрийн байрандаа Боса худалдааны төв 50 хувь, Үсчин,гоо сайхны газрууд хямдралтай тарифаар иргэдэд үйлчилэх аж.
Энэхүү хямдралтай худалдааг нийслэлийн төв талбайгаас гадна дүүрэг бүрд зохиох юм.
-Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо “Яармаг” худалдааны төвийн гадна талбайд
-Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Цэрэндоржийн гудамж
-Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд
-Баянгол дүүргийн 15 дугаар хороо Энэбишийн өргөн чөлөө Байгаль эх цогцолборын гадна талбайд, 19 дүгээр хороо Ард Аюушийн гудамж “Смарт” худалдааны төвийн гадна талбайд
-Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Тусгаар тогтнолын талбайд, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо Жуковын нэрэмжит талбайд тус тус болох аж.
Хямдралтай худалдаа Их эзэн Чингисийн талбайд 11 цагаас иргэдэд үйлчилж эхлэх бол 13:30 цагаас худалдааны цан цохиж албан ёсоор эхэлнэ. Энэ үеэр “НВЦ” компани таван метр диаметртэй хамгийн том Омлет хийж, амталгаа хийх бол Арьс ширний холбооноос Нийслэлийн ойг тохиолдуулан 375 хос арьсан бээлийг 50 хувийн хямдралтай худалдаалах зэрэг олон бэлэг иргэддээ барихаар төлөвлөж байгаа юм. Харин энэ үеэр аж ахуйн нэгжүүдийн хямдралтай худалдаж буй хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагынхан хяналт тавьж ажиллах юм.