УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн 15 сумын ахмадуудынхаа өвлийн бэлтгэлд зориулж нүүрс олгох ажлыг тойрогтоо эхлүүллээ.
Гишүүний ажлын албаныхан өнгөрсөн өдрүүдэд Даланзадгад суманд ажилласан байна. Энэ үеэр 1000 ахмадад 1000 тн нүүрс, цай, сүү өгч ахмадууддаа сэтгэлийн бэлэг барьжээ. Өнөөдөр гишүүний ажлын албаныхан Ханхонгор суманд ажиллаж 78 өндөр настанд нүүрс олгох ажлыг зохион байгуулсан аж.