Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл 100 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн нээлт боллоо. Канад технологиор барьсан тус цэцэрлэгийг БШУЯ, Дэлхийн банктай хамтран “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд барьж, ашиглалтад оруулсан юм. Ингэснээр өдгөө эл цэцэрлэгт 11 бүлгийн 509 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
Дээрх төслийн хүрээнд энэ онд нийслэлийн найман дүүрэгт 17 цэцэрлэг барьж, тавилга, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тоглоом нийлүүлэх юм. Одоогоор 10 цэцэрлэгийн барилгыг Улсын комисс хүлээж аваад байгаа аж. Үлдсэн долоон цэцэрлэг нь энэ сарын сүүлчээр ашиглалтад орно. Иж бүрэн тавилга, тоног төхөөрөмж бүхий цэцэрлэгүүд ашиглалтад орсноор хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдэж, жил бүр 2-5 насны 1700 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болох юм.