Япон улсад 1000 инженер бэлтгэх төслийг манайх есөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Японы Засгийн газраас манай улс жилийн 0.2 хүүтэй 7.5 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авч, 20 жилийн хугацаатай төлөх юм. Монголд 2.5, Японд хоёр жил сурах бакалаврын хос хөтөлбөрт 320, магистрантур, докторантурт 160, зэргийн бус сургалтад 325, “Коосэн” сургалтад 200 хүн сургана.