“Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, геологийн салбарын хурал боллоо. Хуралд нийт 24 илтгэл хэлэлцсэнээс ХААИС-ийн багш И.Мягмаржавын "Хустайн хөрс усаар элэгдэх үйл явцын судалгаа, загварчлал" сэдэвт бүтээл тэргүүн байр, ГЭБХ-ийн эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Одбаярын "Монгол орны газрын ховор элементийн ордуудын эрдэслэг бүрэлдэхүүний харьцуулсан судалгаа" сэдэвт бүтээл дэд байрт тус тус шалгарч, БШУ-ы сайдын нэрэмжит залуу судлаачдыг дэмжих дөрвөн сая төгрөгийн грантын эздээр шалгарав. Мөн энэ үеэр Монголын газар зохион байгуулагчдын холбооноос тусгай байр шалгаруулж, МУИС-ын багш Б.Батдэлгэрийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнасан юм.