Говь-Алтай аймгийн Цээл сумын нийт нутгийн 40 хувь нь үлийн цагаан оготнод баригджээ. Тиймээс үлийн цагаан оготнотой тэмцэх зорилгоор тус сумын ЗДТГ 10 сая төгрөг гарган, оготны үүрнээс авсан нэг килограмм хөеөг 500 төгрөгөөр худалдан авч байгаа аж. Ийм урамшуулал зарласнаас хойших арван хоногт дөрвөн тн хөеө цуглуулаад байгаа гэнэ. Оготны нэг үүрнээс 10-40 кг ноохой гардаг. Тэр нь 40 см-ийн гүнд байдаг агаад намар ноохойг нь ухаж хөеөг нь авбал тухайн үүрний бүх оготно устдаг юм байна.