Лениний музейг төрд буцаан авах үйл явц удаашраад байсан билээ.
Харин ТӨХ Үлэг гүрвэлийн төв музейтэй хамтран МАН-ыг хариуцагчаар татаж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхэд өчигдөр нэхэмжлэл гаргажээ.
Төрийн болон opон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барьцаалах-ыг хориглоно” гэснийг нэхэмжлэлд дурьдаж, Лениний музейг барьцаанаас чөлөөлөх, барьцааг солих асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсчээ