“Монголдоо ажиллаж хөдөлмөрлөе” уриатай "МY JOB" Хөдөлмөрийн яармаг аравдугаар сарын 24-ны өдөр 10.00-17.00 цагт Монголын залуучуудын холбоон дээр болох юм. Тус хөдөлмөрийн яармаг нь гадаад руу алдаж буй өндөр чадвар, оюуны урсгалыг эргэн ирэх уриалга гаргах, буцах хөдөлгөөний эхлэлийг тавьж Монголын төр, хувийн хэвшлийн бүх салбаруудад тулгарсан чадварлаг хүний нөөцийн хомстол, ажиллах хүчний эрэлт хэрэгцээг зохицуулах замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой аж.