Саяхан “Шар тэнгист эргүүлийн хөлөг онгоцууд харилцан гал нээсэнтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр уулзалт хийхийг Умард Солонгос санал болгосноор цэрэггүй бүс Панмүнжомд хоёр Солонгос цэргийн албаны хүмүүсийн оролцоотойгоор хаалттай уулзсан. Сөүлийн Батлан хамгаалах яамнаас Өмнөд болон Умард Солонгосын сүүлийн долоон жил дэх анхны дээд түвшний цэргийн энэхүү хэлэлцээ шийдвэрлэгдээгүй олон асуудлаар зөвшилд хүрч чадаагүй талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.
Шар тэнгисийн эргүүлийн хөлөг онгоцуудын харилцан гал нээсэн дуулиан намжаагүй байтал өнгөрсөн ням гаригт Умард, Өмнөд Солонгосын хил дээр хоёр талын цэргийн албан хаагчид 10 минутын турш буудалцсан байна. Солонгосын хойгийг хоёр хуваадаг цэрэггүй бүсийн орчимд БНАСАУ-ын армийн цэргүүд Өмнөд Солонгосын хилийн цэргийн пост руу эхэлж гал нээсэн. Иймд хариу гал нээсэн хэмээн БНСУ-ын Засгийн газар мэдэгдсэн байна. АР агентлагийн мэдээлснээр, Өмнөдийн талд хүн хүчний хохирол учраагүй, харин Умардын талд ямар хохирол учирсан талаар мэдээлэл байхгүй байгаа аж.
Эх сурвалж newsbox