Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 122 дугаар хавсралтанд нэмэлт өөрчлөлт оруулснаар цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцас, хэрэглэл бэлтгэх ажлыг эхлүүлэн алба хаагчид эхний ээлжийн шинэ хувцаснуудаа өмсөөд байгаа. ЦЕГ-ын Санхүү, ар талын газрын хувцасны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Ганзориг “ Энэ онд цагдаагийн шинээр томилогдсон алба хаагчид болон дотоодын цэргээс цагдаагийн албанд шилжин томилогдсон алба хаагч нарт шинэ загварын өвлийн хувцасны хангалт хийнэ. Төсөв мөнгөний хуваарилалтаас шалтгаалаад бусад алба хаагчид энэ жилдээ хуучин хувцсаа өмсөнө.
Энэ хүрээнд гадаадын болон үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 23 жижиг, дунд үйлдвэр, компаниудад 37 нэр төрлийн дүрэмт хувцас, материал хэрэглэл нийлүүлэх хугацааны болон нэгж үнийн санал ирүүлэн оролцох урилга, албан бичгүүдийг хүргүүлж, нийт шалгаруулалтад оролцож санал ирүүлсэн компани, аж ахуй нэгжүүдээс гүйцэтгэгч байгууллагаар шалгарсан гадаадын болон үндэсний үйлдвэрлэгч 25 компанитай гэрээ хэлцэл хийж, хангалт үйлчилгээний тасагт татан авч, алба хаагчдад хувцасны хангалтыг хийж байна” гэлээ. Цагдаагийн алба хаагч нарыг шинэ загварын өвлийн хувцас, малгай, өвлийн дотортой гутал гээд иж бүрнээр нь хангах аж. Харин малгайн төмөр тэмдэг солигдсон учраас бүх алба хаагч нарт олгох юм.