Эбола вирус одоогийн байдлаар дэлхийн есөн оронд тархаж, дөрвөн мянга гаруй хүний аминд хүрээд байна. Нигер улсын хувьд тархалтыг бүрэн хянаж чадсан бөгөөд эбола цусархаг халууралт өвчний аюулаас бүрэн ангижирчээ. Энэ талаар ДЭМБ өчигдөр мэдээлсэн байна. Нигерт сүүлийн 42 өдрийн хугацаанд шинээр вирусын халдвар авсан хүн бүртгэгдээгүй бөгөөд үүнийг бүрэн ангижирсанд тооцож болох аж.
ДЭМБ төлөөлөгч Руй Гама хэвлэлийнхэнд хандан “Нигер эболагийн тархалтыг зогсоож чадлаа. Энэ гайхалтай ялалт эболаг бүр мөсөн дарж болно гэдгийг дэлхий нийтэд нотлон харууллаа” гэсэн байна.