“Жайка”- гийн сургалт төгсөгчдийн холбооноос санаачлан Туул голын сав газрын захиргаа, Туул голын сав газрын зөвлөл, Хатуу хог хаягдлын менежментийн холбооны нийт 40 гаруй хүн Маршалын гүүрнээс зүүн тийш Туул голын эрэг дагуу 3 - 4 км газрыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээний явцад 80 гаруй шуудай хог хаягдал гарсан байна. Үүний 10 гаруй шуудай нь дахин боловсруулах боломжтой тул Хатуу хог хаягдлын менежментийн холбоо дахин боловсруулахаар болжээ.