Төвийн болон говийн бүсийн долоон аймгийн Эрүүл мэндийн газрын төлөөлөл Өмнөговь аймагт чуулж байна. Тэд гурав хоногийн хугацаанд тус аймагт ажиллаж эрүүл мэндийн бодлогын шинэчлэлийн хэрэгжилтийн дунд хугацааны хяналт үнэлгээ хийх юм. Мөн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн энэ үеэр зохион байгуулагдана. Уулзалтанд ЭМЯ, ДЭМБ-ын төлөөлөл болон Сэлэнгэ, Дархан, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Өмнөговь аймгийн ЭМГ-ын дарга, хэлтсийн дарга нар, хяналт үнэлгээний мэргэжилтнүүд оролцож байна.